Showing posts with label Бодол-Эргэцүүлэл. Show all posts
Showing posts with label Бодол-Эргэцүүлэл. Show all posts

Дахиад л салхи...

Салхи оруулъя гэсээр өнгийтөл аль хэдийнээ дөрвөн жил харваад оджээ. Дөрвөн жил гэдэг тоолоход их хугацаа ч юм шиг. Туулахад хэтэрхий хурдан өнгөрснийг бодоход богинохон хугацаа ч юм шиг. Нисээд өнгөрсөн хугацаанд "Би юуг олов? Юуг гээв?", "Бусдад юуг өгөв?", "Би өөрөө юутай үлдэв?", бүр цаашлаад "Магад энэ амьдралаас буцахад юуг авч явж, юуг энэ ертөнцөд үлдээх билээ?" гэсэн сүртэй бодлууд ундраад сүйд хийхээ дөхөв. Энэ бодлын үзүүрээс атгаж аваад хөвөөд байвал их л ээдрээтэй санж. Гэхдээ түргэн галт тэрэг мэт довтолгосон хэмнэлээс түр ч болтугай завсарлага аваад мөрөө нэг хараад зорилгоо нэг ажихад юу буруудах билээ.

Тун саяхан тэнгэрт хальсан нэгэн эрхмийн хэлж үлдээсэн

Залуу насанд сурсан эрдэм хаданд сийлсэн мэт Өтөл болоод сурсан эрдэм мөсөнд сийлсэн мэт байдаг юм байна.

гэсэн үг гол зураад болдоггүй.

Мэдлэг


Хэдэн минутын өмнөхөн хэсэг програмын код бичих зуур мэдэх мэдэхгүй асуудлууд бага багаар тулгарч байлаа. Мэдэх зүйлээ ч саадгүй хийж, мэдэхгүй зүйлээ Гүүглээс хайж явж байгаад гэнэт "Мэдлэг гэж юу вэ?" гэсэн асуултыг өөрөөсөө асуугаад амжив. Өөрөө бодож томёолохоос урьтаад залхууран гүүглэдэв.
Мэдлэг гээч дутагдалтай эд нь юу болохыг хэлэлцүүлж дэвшүүлсэн асуулгууд ч зөндөө олдож байна. Цэцэн мэргэдийн олж томьёолсон онч мэргэн цэцэн үгс ч олон байлаа. Тэр олон дундаас арай сэтгэлд ойр буусан нь:

Боломж

Хоёр жилийн өмнө "Бэрхшээл" хэмээх нийтлэлийг бичиж байжээ. Бэрхшээлийн талаар тухайн үедээ танин мэдэхүйдээ тунгаагаад л бичиж байж дээ. Тэр нийтлэлээ эргээд нэг уншихад дахин нэгийг тунгаах хүсэл төрөв.

Бэрхшээл гээчийн ард талд нэг юм уу нэг хэсэг зүйл нуугдаж л байж таараа. Бэрхшээлийг давж байж л түүнийг харах нь. Юу байж болохов? За байз. ААА ТИЙМ!!!

БОЛОМЖ!!!

Дэлхий эргэсээр...

Бийр бэх, үзэг цаас нийлүүлдэггүй "найрагч", эхлэл төгсгөлгүй эргэх хорвоод өөрийгөө хайх "хайгуулч", завсар бүрээр нь хайгаад эхэлсэн цэгтээ эргэн ирж бүтээн босгож эхэлсэн "барилгачин", өнгө будаг бүхнийг нь хольж донжийг нь тааруулахыг хичээх "зураач", гарт багтахгүй олон "үнэт эрдэнэс" болсон бүхнээ алдахгүй, орхихгүй атгах гэсэндээ ээлжлэн дээш шидэж алдахгүйг хичээн барьж аван наадах "циркчин" болж хорвоогийн элдэв бүхэнд шимтэн явсаар хориод жилийг хэдийнээ орхижээ.

Бэрхшээл

Хүмүүний үйл хэрэгт ямар нэгэн зүйл, ямарваа нэг байдлаар саад тотгор учирч, удааширч, зогсонги байдалд орох үед "Надад тийм бэрхшээл тулгарлаа" гэж хэлдэг. "Бэрхшээл" гэгч нөхдүүд хаа нэгтээгээс хүрч ирээд замд тээглээд байх шиг санагддаг ч эдгээрийн ихэнхи нь өөрийн "бордож, усалж ургуулсан" навч цэцэгтэй ороонги ургамалууд байх аж.

Өөрөөс хамааралгүй гаралтай ороонгиудаас ангижирах боломжтой бол тийчиж, тасалж, зулгааж, тэмцэнэ, энэ нь зөвхөн цаг хугацаанаас хамаарах бол зөнд нь орхих. Үүнтэй тэмцэх нь өөрийн тарьсан бэрхшээлтэй тэмцэхээс хялбар мэт санагддаг нь харин юуных вэ?

Ивээс

Амьдрал юун дээр тогтдог талаар "Мөнгө, хайр" гэсэн маргаан мэр сэр сонсдог. Арай цааш нь ухаад дэлгэрүүлээд шинжилгээ хийгээд үзэхээр "Хайр+Харилцаа"-н дээр тогтдог болж таарсан. Өнөөгийн нийгэмд энэ хоёр дээр нэмээд "Хэрэглээ" гэдэг зүйлийг оруулахгүй орхиж боломжгүй юм. Гурав дахь тулгуур багана, ширээгээр бол нэмэгдэж орж ирж байгаа нэг хөл юм уу даа. Гэхдээ тэр хөл нь нөгөө хоёроо бодвол тийм ч чухал биш болохоороо тэр хоёроосоо яльгүй богино байдаг бололтой. Түүнийг нь тэгшилж, үл ялих хазгай ширээг тэгшитгэхийн тулд "гуравдагч" хөлний дор нь жижигхэн ивээс хийдэг нь "мөнгө" болой.

Дурсамж сэргээсэн бичлэг

Миний хамгийн ихээр хүндэлж явдаг блогчин Бум-Эрдэнэ ахын "Блогоор аялсан түүх - 16 буюу уншигчаас ирсэн зураг" нийтлэлийг уншаад хүүхэд ахуй цагтаа зуны амралтаа өнгөрөөж байсан нутаг, хүүхэд ахуй насаа өөрийн эрхгүй эргэн дурсан бичиглэмээр санагдлаа.

Социализм, Коммунизмын уналт, Материализм + Өөрийн бодол

Нэгэн цагт дэлхийн талыг эзлэн ноёрхож явсан Монгол улс доройтон задарч, хоёр зуу гаруй жилийн туршид Манж чин гүрний дарлалд дор сөхрөн, Манж чин гүрний уналтын дараахан 1911 онд Богд хаант Монгол улсаа зарласан, 1915 онд Хятад улсын автономи болсон, автономи эрхээ 1919 онд алдаж 1921 онд "улаан" Оросын тусламжтай бүрэн эрх улс болохоо зарласан тунхагласан зэрэг олон үйл явдал богинохон хугацаанд болж өнгөрсөн байдаг.

Надад мөрөөдөл бий && Мөрөөдөхөд учир бий...

"Надад мөрөөдөл бий..."
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч, агуу уран илтгэгч Мартин Лютер Кинг тэртээ 1963 онд хүн бүхний сэтгэлд "оч бадраасан" энэхүү алдарт ишлэлийг (1964 онд Нобелийн шагнал хүртсэн илтгэлийн нэр) хэлсэн байдаг.

Хэвшмэл сэтгэлгээ ба Дотоод мөн чанар

Хүн хэмээх бодгаль ямар нэг зүйлд бат итгэхээрээ тэр зүг рүүгээ гайхалтай туйлширч чаддаг, эргэцүүлж бодохдоо дуртай биш, тунгаан бодож олсон мөн чанараасаа зугтах дуртай тун чиг бардам "амьтан" мэт.

Аз жаргал, Амжилт

Ухамсарт хүмүүний амьдралын туйлын хүсэл юу болох талаар асуугаад ул суурьтай тунгаан бодсон хариултыг нь сонсвоос магад "Аз жаргалтай амьдрал" хэмээн хариулах биз ээ. Мөн энэ үүнийг бодож тунгаах үедээ гарт биетээр үл баригдах аз жаргалыг өөр өөрийнхөөрөө томьёолон тодорхойлдог байх.

Хайр → Мөнхийн хайр

"...Хайрлан хайрлахгүй юм бол
Халуун зунаар ч хайрын цэцэг хагдардаг юм шүү..."
"...Энхрийлж энхрийлэх юм бол
Хайруу өвлөөр ч хайрын цэцэг дэлгэрдэг юм шүү..."

Цаг ашиглалтын талаар хэдэн үг

Хэд хоногийн өмнө твиттер дээр @Zoloogg дүүтэй залхуурлын талаар ганц хоёр твийт хийсний дараа нэлээд хэдэн жилийн өмнө, намайг 5, 6-р ангид байхад ангийн багш маань цаг ашиглалт, амжилт, үр бүтээлийн талаар талаар "лекц" уншсан маань санаанд санаанд ороод энэ нийтлэлийг бичихээр болов.