Showing posts with label Сэтгэлд хоногшсон кино. Show all posts
Showing posts with label Сэтгэлд хоногшсон кино. Show all posts

"Walk the Line (2005)"

Америкийн кино найруулагч James Mangold-ыг алдрын тавцан хүргэсэн бүтээл бол яах аргагүй Walk the Line (2005) юм. 20-р зууны америкийн нэр нөлөө бүхий уран бүтээлчдийн (ая зохиогч, дуучин) нэг, country, rock, rock`n roll, blues урсгалын уран бүтээлүүдээрээ алдаршсан Jonny Cash-ын бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Энэ кино нь 2005 оны Оскарын кино наадамд 5 төрлөөр нэр дэвшиж, шилдэг жүжигчны шагналыг Reese Witherspoon авсан байна.

"My Piano (For Horowitz)"

Солонгосын найруулагч Kwon Hyeong-jin-ын 2006 оны бүтээл My Piano (Horobicheu-reul wihayeo).

Vladimir Horowitz шиг алдар нэр нь олонд дуурссан төгөлдөр хуурч болохыг мөрөөдөж явсан ч хөгжмийн өндөр боловсролыг эзэмшихэд хүрэлцэхүйц сургалтын төлбөрийг төлөх боломжгүйгээс хүссэн өндөрлөгтөө хүрч чадаагүй төгөлдөр хуурч Kim Ji-su өөрийн жижиг урлангаа нээж, хүүхдүүдэд төгөлдөр хуур заах сургалтыг явуулж эхэлнэ. Нэгэн санамсаргүй тохиолдлоор хэзээ ч үг дуугардаггүй, дүрсгүйтэж, хэрэг тарьж явдаг Kyung-min хэмээх өнчин хүүг хооллож, хувцаслаж байх амлалтыг эмээд нь өгдөг. Энэ үеэс хойш Kyung-min төрөлхийн гайхалтай авьяасыг олж анзааран, түүнийг төгөлдөр хуур тоглох арга барилд сургаж, Kyung-min-ы чадвар томоохон хөгжмийн мэргэжилтнүүдүүдэд үнэлэгдэж эхэлнэ.

"Secret"

Тайванын алдарт уран бүтээлч Jay Chou-н зохиолыг нь бичиж, найруулж, гол дүрд нь тоглосон "Secret" уран сайхны кино 2007 онд гарснаасаа хойш азийн орнуудад багагүй амжилт олж, шилдэг кино, шилдэг киноны хөгжим, шилдэг компьютер график төрлүүдээр цөөнгүй шагнал хүртжээ.

Tamkang ахлах сургуулийн хөгжмийн ангид шинээр шилжин ирсэн Jay нэртэй хүү урьд сонсож төгөлдөр хуурын ая сонсоод хуучин хөгжмийн өрөөнд орж ирэн хөгжмийн ангид сурдаг Rain хэмээх нууцлаг охинтой танилцсанаар үйл явдал эхэлнэ. Энэ цаг үеэс л тэд бие биедээ татагдан дотносч Jay-г анх сургуульд ирэх үед тоглож байсан аяыг Rain Jay-д зааж өгөөд энэ зохиолыг хөгжмийн хуучин өрөөний төгөлдөр хуур дээр тоглохгүй байхыг аминчлан захидаг.

"Gran Torino"

Нэрт найруулагч, жүжигчин, продесер, ая зохиогч Clint Eastwood-н хамгийн сүүлд гаргасан уран бүтээл болох Gran Torino кино нь 2009 оны эхээр гарсан.

Цагтаа Солонгосын дайнд оролцож, гавьяа шагнал хүртэж явсан, хатуу яхир, зөрүүд зантай, хүүхдүүд, эргэн тойрныхонтойгоо ч төдийлөн таарамжтай бус харьцаатай, өөрөө өөртэйгээ ч зөрчилдөж байдаг Walt Kowalski-н хөршөөр Азийн нэгэн үндэстэн болох Hmong үндэстэн айл нүүж ирсэнээр гол үйл явдал өрнөдөг.

"Алтан өргөө"

Тэртээ 1940-өөд оны хүйтэн дайны үе ард хоцорч Монгол-Германы найрамдалт харилцааны илэрхийлэл болгон 2 орны уран бүтээлчид хамтаар 1961 онд "Алтан өргөө" уран сайхны киног бүтээсэн түүхтэй. Зохиолын хувьд гэвэл Монгол ардын үлгэр домгоос сэдэвлэн зохиолч С.Эрдэнэ гуай, Германы зохиолч Курт Бортфелд нар кино зохиолыг бичсэн. Хэдий 2 орны хамтын бүтээл хэдий ч зохиолын үйл явдал нь дан Монголчуудын амьдрал ахуй, соёлыг дэлгэн үзүүлсэн (Лусын хааны ахуйд л Европ үлгэрийн шинж чанар багахан орсон байдаг).

"The Pianist" буюу "Төгөлдөр хуурч" кино

Польшын нэрт найруулагч Роман Полански-н 2002 онд бүтээсэн "The Pianist" буюу "Төгөлдөр хуурч" киног кино урлагийн түүхэн дэх үнэхээрийн агуу бүтээл хэмээн магтан шагшихаас өөр аргагүй юм. Кино найруулагчийг дайн тулаан, хүний дотоод сэтгэл, сэтгэлзүй, урлагийн ертөнцийг гаргууд судалж, өчүүхэн жижиг деталиудыг ч алдалгүй уран нарийн гаргасаныг гайхмаар. Гэхдээ миний хувьд энэ бүтээлийн авсан шагнал, жүжигчдийг танилцуулж магтаал урсгахыг алгасаад кинонд гарах нарийн ширийн агшнуудыг анзааран түүвэрлэж өөрийн тайлбарыг нэмэн өгүүлэхийг зорилоо.

"Би чамд хайртай" кино

1990-ээд оноос өмнө бүтээгдсэн Монгол кинонууд ихэвчлэн тэр үеийн социалист бүтээн байгуулалт, коммунизм хэмээх хэзээ ч хэн ч хүрээгүй нийгмийг бүтээн байгуулахын төлөөх хөдөлмөрлөхийг ухуулан сэнхрүүлсэн бүтээлүүд байсан бол энэхүү киногоор зөвхөн залуусын хайр дурлал, дотоод ертөнцөд хандаж чадсанаараа "цоо шинэ" хэв маягийг гаргаж чадсан юм.