Социализм, Коммунизмын уналт, Материализм + Өөрийн бодол

Нэгэн цагт дэлхийн талыг эзлэн ноёрхож явсан Монгол улс доройтон задарч, хоёр зуу гаруй жилийн туршид Манж чин гүрний дарлалд дор сөхрөн, Манж чин гүрний уналтын дараахан 1911 онд Богд хаант Монгол улсаа зарласан, 1915 онд Хятад улсын автономи болсон, автономи эрхээ 1919 онд алдаж 1921 онд "улаан" Оросын тусламжтай бүрэн эрх улс болохоо зарласан тунхагласан зэрэг олон үйл явдал богинохон хугацаанд болж өнгөрсөн байдаг.

1921 оноос хойш улс төр, эдийн засаг, соёлын хувьд баримтлах бодлого нь зөвхөн Зөвлөлт Холбоот улсын жишгийн дагуу, Кремлээс өгсөн командаар хөдөлдөг байсан гэж хэлж болохоор тал ажиглагддаг. Олон зуун жилийн туршид дарлагдан сульдсан "харанхуй", "бүдүүлэг" ардыг "соён гэгээрүүлж", "жаргалын зам"-д нь оруулж өгсөн сайн талтай ч шашныг нухчин дарж, өөрийн гэсэн үзэл бодолтой, түүнийхээ төлөө "дуугардаг" хүмүүсийг нийгмийн зүтгэлтэн, эгэл эрдэмтэн гэлтгүй бүгдийг хавчих хяхаж гадуурхаж явсан гашуун түүх бий.

Дэлхийн 2-р дайны дараагаас Монгол улсын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн ба энэ үед хувийн эд хөрөнгийг нийгэмчилж, нийгэмд "ажилчин анги" гэмээх ойлголт бий болон малчдын хувьд "нэгдэлжих хөдөлгөөн" өрнөсөн гээд "Капитализмыг алгасч" "коммунизм"-ыг бүтээн бий болгохын төлөөх эцэж цуцалтгүй тэмцэлд(хөдөлмөр) ард олныг уриалан дуудах болсон юм. Энэ үеийн уран зохиол, кино зэрэг урлагийн бүтээлүүдээс хэрхэн ард олныг "панаалдан" хөдөлгөж байсныг тов тодорхой харах боломжтой. "Хөдөөгийн баясгалан" киног үзээд олон залуус сургуулиа орхин малчин болсон гэдэг явган яриа оргүй зүйл биш болов уу.

Коммунизм гээчийг таниулахаа "Өнөөгийн социалист нийгэмд хүн бүр унтах нойр, идэх хоолыг ч умартан хөдөлмөрлөвөөс маш их материаллаг баялагийг бүтээж чадах ба, ингэж хөдөлмөрлөж хэвшвэл хүн бүр элбэг хангалан амьдарч, дэлгүүрт орж хүссэн бараагаа хүссэн хэмжээгээрээ үнэгүй худалдан авах боломж бий болно. Хөдөлмөрлөцгөө, Урагшаа!!!" гэсэн командыг тархинд шингэтэл ухуулж ирсэн гэдэг.

1990 онд Ардчилсан хувьсгал өрнөж зах зээлийн нийгэм тогтсоноос хойш өсч, төрсөн бид тэр цаг үеийг төдийлөн сайн мэдэхгүй байж болох. Харин бидний аав ээж, эмээ өвөө бүгд дээр сургаалийг түгээж, хэрэгжүүлж, хөдөлмөрлөж ирсэн. Бүгд л "төвлөрсөн төлөвлөгөөт" эдийн засгийн жишгийг дагуу хөдөлмөрлөсөөр байхад яагаад тэр "коммунизм"-д хүрч чадалгүй, хоол хүнсээ авахын тулд уртаас урт дараалалд дугаарлан зогсож, "картын бараа" буюу багахан нормоор авдаг тарчигхан үетэй нүүр тулсаныг эргэцүүлж бодохгүй байхын аргагүй мэт.

"Төрөөс барааны үнийг хатуу тогтоож өгсөн. Гэтэл 5 төгрөгийг барааг үйлдвэрлэхийн тулд 8 төгрөгийн зардал гаргаж байснаас алдагдалд орж эдийн засаг хямран энэ нийгэм(cоциализм) нуран унасан." гэж эдийн засагчид өгүүлдэг. БНМАУ-д ч гэлтгүй ЗХУ-ын хэмжээнд авилгалд баригдаж, алдар нэр горилсон хэсэг эрх мэдэлтэн нөхдүүд "эдийн засаг өсч байгаа" хэмээн худал мэдээллээр ард түмнээ "хулхидаж" ирсэн гэдэг. Бусад(социалист бус) улс орнуудтай харилцах харилцаа боогдмол, тусгаарлагдмал байснаа шинэ нээлт, ололтуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж ч байгаагүй гэхэд болно. Мөн тун эдийн засгийг баялагийг хуваарилан түгээх, хэрэглэхүйл явцад хяналтын тогтолцоо байхгүй, тун үрэлгэн гэмээр ханддаг байсан нь ахмад хүмүүсийн ярианаас ажиглагддаг юм.
Манай оронд гэхэд сумын төв хооронд агаарын тээвэр хийгдэж, Орос цэргийн дарга "ардуудад" нэг шил "галуун хүзүүт"-ээр 200 литрийн торх дүүрэн бензин арилжиж, насаараа мах, гурил идэж өссөн хүмүүст хүнсний ногоог шуудай шуудайгаар нь "шахсан"-аас дэр бүх ногоо хог дээр хаягдаж байсан зэргийг дурдахад хангалттай.

Иймэрхүү тогтолцоогоор олон жил явсан нийгэмд өмнө дурдсан "5 төгрөгийг барааг үйлдвэрлэхийн тулд 8 төгрөгийн зардал гаргах" хэмжээний уналтанд орохоос ч өөр аргагүй юм. Улс төрийн бодлого ард түмнийг хөдөлмөрлүүлж чадсан хэдий боловч "хүний хэрэгцээ хязгааргүй" гэдгийг төрийн бодлого тодорхойлогчид маань мартаа юу гэлтэй. Магадгүй бусдыг өөртэй адилхан материалист бус сэтгэлгээтэй хэмээн бодсон ч байж болох.

Миний бие энэхүү бичлэгээр өнгөрсөн нийгмийг сайшаах, шүүмжлэх гэсэнгүй бодит талаас нь харахыг хичээлээ. Уншигч эрхэм та өөрийн бодол, сэтгэгдлийг бичиж үлдээнэ биз ээ. Баярлалаа.

9 comments:

zandra said...

тэр ч тийм шүү. гэхдээ байнаа. ямар ч юм сайн муу 2 талтай. төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг бол хамгийн муу хувилбар бас биш гэж би боддын. яахав хүмүүс нь дутуу бодоо л биз. тэдэнд хараад туршлага суух суралцах юм байгаагүй шүү дээ. аа, энэ л зөв байх гээд чичрээд дайрсан нь тэдний алдаа байж. өнөөдөр байгаа барилга өөр бас бус зүйлийн дийлэнх нь бас л соц нийгмийн үлдэгдэл.
харин өнөөдөр ардчилсан нийгммийн тогтолцоонд шилжээд бид яав? ууг нь бол энэ тогтолцоог монголд л хамгийн сайн нь гэж хоногшуулснаас бас хамгийн сайн нь биш гэж батлаад яриад байна. магадгүй л юм. гэхдээ ямар хэлбэрээс нь бас шалтгаална л даа. үүнийг нь бид мэддэггүй байж. хэдэн жилийн өмнөөс хүмүүс мэдээд ирсэн чинь улсын эрхэнд 20 жил заларч яваа гарууд одоо манайх либрал ардчиллын замналаар явж байна. энэ бол дадада.. гэхдээл яриад эхэлсэн.(манайхан чинь хөрвөх чадвар маш сайтай, соц бол соц соц гээд нөгөө соц нь болохоо байнгуут өө, уучлаарай гээд л олон нүүрээ ширлээд явдаг хүмүүс юм байна шт. тэгж чадсан нь баян сайхан амьдардаг.)
соц-д ч тэр ардчилалд ч тэр аль алинд нь сайн бас муу чанар байдаг, даанч тэр сайхан чанаруудыг нь бид өөрсдөө алаад байдын бишүү. өөрөөр хэлбэл төрийн эрхэнд санаачлагатай, зоригтой тэнэгүүд гараад тэд олонхи байвал тэгээд бүүр дуусаа...
үүнийг батлах тод жишээ бол хятад америк монгол гурав. хятад чинь ардчилсан орон биш биз дээ, гэсэн ч эдийн засгаараа ч хөгжлөөрөө ч тэргүүлээл явж байна. америк бол ярих ч юм биш илүү давуу талтай зүйлийнхээ давуу талыг нь олж мэдээд зөв удирдахад мэдээжийн үр дүнд хүрнэ. за монгол бол одоо бүгд тодорхой байна. 50 жил соц гэж байсан. соц-г бүтээн байуулна гэж бөөн юм болсон гэсэн. дараа нь болохоо байлаа биш байж гээд ардчиллыг бүтээн байгуулах гэж 20 жил болсон. одоо бас биш л гэнэ...тэгээд юу хамгийн зөв юм бэ? энэ хоёр хэлбэрээр хөгжсөн дэлхйиг байлдан дагуулсан улс орныг хараад өөрсдийн байгаа байдлынхаа бурууг хэнд өгөхөв?
бидэнд, тодруулбал дээд эрх баригчдад, тэднээс гарч байгаа бодлогод л учир нь байгаан бишүү, тэгээд тэдэнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд бас байна л даа. амьдралын хэв маяг шашин шүтлэг гээд л... энэ бүгдийг бичвэл нэлээн их юм болох байх л даа...

Frank said...

Өнгөрсөн түүхрүү гар буу шагайвал
Ирээдүй чамруу их буу шагайна гэж юутай үнэн үг вэ?

Одоо байгаагаа өөрчлөхийн тулд өнгөрсөнтэй харьцуулалт хийх нь зүйн хэрэг. Харин өнгөрсөнийг буруутгаж болохгүй. Учир нь өнгөрсөнд өнгөрсөн өөрөө сонгодог хувилбар нь байсан.

Azaa said...

neg bodoliin socialism ene odoo baigaa niigemeesee arai deer baisan gej xelj bolox l baix, xun bur tegsh erxtei, ydaj l yaduu xumuus, niigemiin doroitol mash baga baisan baix.. Gexdee medeej liberalism/ capitalism ni deer l dee.. gexdee 1991 ond bolson revolution denduu ert bolchixsan yum shig sanagddiin. yamarch turshlaga medeelel bolon ireeduin tuluvlguuguigeer soxor nudeer daraid capitalism-ruu shiljsen ni odoogiin corrupted niigemiig buteegeed xayachixsan. Mongol delxiin xugjliin tuvshind ochxod ch yostoi boloogui bnoo... mungu mungu geseer baigaad nuguu aldartai Mongol xunii saixan xun chanar ch alga bolood, uchuuxun jaaxan yuman deerees xuvia bodood neg negniigee barij idchix geed xetsuu xetsuu..

Gansukh B said...

@Zandra: Баярлалаа, бараг нэг нийтлэл болохоор сэтгэгдэл бичсэн байна :)

@Frank: Өнгөрсөнийг буруутгаад ч сүйд болсонгүй, жаахан шинжилгээ хийсэн юм аа :)

@Azaa: Сэдэв маань ч өөрөө бага зэрэг улс төржсөн, улстөр өөрөө маргаад барагдашгүй сэдэв юм даа. Цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр ардчилал гэдэг зүйл маань сонгодог хэв маяг руугаа илүү орж, Монгол орон минь цэцэглэн хөгжинө гэдэгт итгэж байна. Та бид бүгдээрээ тэр зүйлийг хамтдаа бүтээх учиртай болов уу :)

Yomega-L said...

:D bi lav mdehguim tegeed yagaad unshchihav :P ... nadd l lav ali , ali no goy sangdchlaa teheer bi tneg bolj bgaamuu :P :D:D:D sociardchilal :P:P:P

Shinebayar.O said...

Хамтын нийгмийн гол үзэл санаа нь хүн хүний төлөө төрдөг гэдэг нь үнэн боловч, байгалийн хууль "өөрийгөө гэх үзэл"-ыг мартчихсан нь гайхалтай, Эхлээд бид өөрсдөө сайхан амьдарч сайн сайхныг мэдэрч авч чадвал бусдадаа ч бас тэрийгээ хуваалцах сайхан сэтгэл бий гэж боддог. Ямар нэгэн үзэл санааг загварчлах нь угаасаа боломжгүйг харуулж байгаа л хэрэг байх, хүн болгон сайхан сэтгэлтэй гэж үздэг нийгэм байхад хүн өөрийнхөө төлөө л явдаг гэж үздэг бас нэг хэсэг бий. Хорвоод 7 тэрбум хүн бүгд өөр өөрийнхөөрөө бодож нийгэмээ бүрдүүлж байгаа байх тийм үү? Либерал үзэл санаа ч гэсэн туйлын биш гэхдээ хүн төрөлхтөн үүнээс сайн хүний нийгмийн харилцааг бүрдүүлж чадаагүй байна гэж үг байдаг даа, Хэрвээ ардчилал туйлын үнэн байсан бол өдийд Америк коммунист болчих байсан гэж бодож байна хэхэ, Талх хийж зарвал ашигтай, чи талх хийж чадна, чи талхаа муухай хийвэл мэдээж хүн авахгүй, чи талхаа сайн хийвэл олон хүн авна ашиг их олно, тиймээс чи талхаа улам сайжруулах хэрэгэтэй, чи талх хийж чадаж байгаа бол бусад 7 тэрбум хүн ч бас чадна, тиймээс чамд муухай эрх байхгүй, муухай хийвэл чи ашиг олохгүй зах зээлээс хөөгдөнө, сайн хийвэл чи ч ашиг олно, бусад ч амттай талх иднэ хэн хэндээ сайн тиймүү, энэ бол үл үзэгдэх гарын хамгийн тулгуур зарчим муухай зүйл юу ч байхгүй, харин талх хийж чаддагүй дэндүү олон хүн байгаа учир муухай юм шиг яриад итгээд үнэмшээд би 70 жил явсан, одоо бас гарч чадахгүй л байна...

Anujingoo said...

5 төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ 8 төгрөг зарцуулдаг байсан гэж ирээл өнгөрсөн нийгмийг шүүмжлээд байгааг би сайн ойлгохгүй байна. Зах зээлийн эдийн засгийн үүднээс авч үзвэл энэ нь хүмүүсийг дампууралд хүргэх номонд хазгай зүйл мэт боловч хүн бүхнийг хямд төсөр бараа бүтээгдэхүүнээр хангаж, дотоодынхоо зах зээлийг гадныханд алдахгүй гэсэн зорилгын үүднээс авч үзэх юм бол энэ нь харин ч зөв алхам. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад зарим нэг бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ албаар улсаас татаас өгч, 5 төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ 8 төгрөг зарцуулдагшдээ. Ялангуяа хүнс, хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой эмнэлэгийн хэрэгсэл, эм тариаг ингэж үйлдвэрлэх ёстой гэж бодож байна.

Зах зээлийн эдийн засгийн үүднээс авч үзвэл 5 төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд 2 төгрөг зарцуулж, 3 төгрөгийн ашиг олох ёстой байх л даа. Тэгэхээр энэ 3 төгрөгийн ашгийг олохын тулд хүний хөдөлмөрийг хайр найргүй мөлжиж, цалин мөнгөгүй ажиллуулах юмуу эсвэл байгалийн баялаг, түүхий эдийг болж өгвөл үнэгүй олж авч, луйвардах шаардлагатай болж байгаа юм.

Anonymous said...

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)