Quote.mn - Онч мэргэн үгсийн сайт нээв

Quote.mn
Хэдэн жилийн өмнө, тодруулбал 2011 оны 7 сарын 10-ны өдөр онч мэргэн үгсийн сайт хийх шийдвэрээ биелүүлэхээр http://quote.mn/ домэйнийг худалдаж авснаа санаж байна. Санаагаа хэрэгжүүлэхээр 2 ч удаа кодын ажлыг гүйцэлдүүлсэн ч нэвтрүүлж чадалгүй орхисон.

Гадны сайтуудаас гайгүй хэдэн онч үг бот гүйлгэж авсан ч тэр өгөгдлийн сангаа хуудаслаж, оновчилж зохион байгуулахаас залхуурч нэг алгасав. 2 жилийн дараа Монгол хэл рүү нээлттэй орчуулгатай хийхээр болж, нийтийн сүлжээнүүдээр зарлан идэвхитэн орчуулагч хайхаа шийдсэн ч уур амьсгал эсрэгээрээ, "онч үгсийг үзэн ядагчид" нийтийн сүлжээдээр дүүрэн байгааг мэдээд хүсэл унтарсан удаа бий.

Ухаалаг үгсийг олон уншаад, хэлээд давтаад байх нь хүнийг ухаантай харуулдаг ч ухаантай болгочихдоггүй, үйл хөдлөлөөрөө ухааныг баталдаг. Гэхдээ төрөлхийн боловч тэлж нээгдээгүй ухаанд ухаарал нэмэрлэх үгс л ус, агаар мэт хэрэгцээтэй байж болох, үгүй ч байж болох.

3 жилийн өмнө худалдаж авч хадгалсан домэйнийг юутай ч нэг бүтээл болгож гаргалаа. Монгол хэл дээр гаргах, орчуулгын систем хийх санаа байсан ч нэг хэсэгтээ хийхгүй. Монгол хэл дээр орчуулах нь зүйтэй, дэмжинэ, оролцоно гэсэн санал хүсэлт хангалттай олон иртэл англи хэл дээрхи агуулга, системийг хөгжүүлнэ.