Thor (2011)

Хүн төрөлхтөн дайн тулаан, зэвсэгт тэмцлийн дунд мянга мянган жилийг үдэж, энх тайван, амар амгаланг хүссэн сэтгэлээ шингээн энх цагийг авчрах эрэлхэг зоригтой, дайчин баатруудын түүхийг үеээс үед амаар, бичгээр дамжуулан хэлэлцэж ирсэн байдаг. Эрт цагийнх нь үлгэр домог, туульс болж бидэнд уламжилж ирсэн байдаг бол, орчин үед "супер" баатруудын түүх, комик, кино зохиол үзэгч олны мэлмийг баясгах болжээ.

The Adjustment Bureau (2011)

Хүнд урьдаас бичигдсэн хувь заяа гэж байдаг уу? Эсвэл хүн бүр өөр өөрсдийн сонголтоор амьдардаг уу? Өөрийн дураар амьдрах гэтэл яагаад үргэлж саад бэрхшээл, тооцоолоогүй хүчин зүйлс нөлөөлөөд байдаг юм бол? Өөр хэн нэгэн бидний хувь заяаг тодорхойлдог юм бол тэд хэн байж таарах вэ? Нэгэнтээ зурагсан хувь төөрөг байдаг бол түүнийг өөрчилж болох уу?
Америкий нэгдсэн улсын конгресст 24хөн насандаа сонгогдож, бага залуу хүний ааг омгоор хааяахан нэг "дүрсгүйтэж" хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуулианы эзнээр тодордог Дэвид Норрис Нью-Йорк хотын сенаторын сонгуульд нэр дэвшиж ялагдал хүлээсэн оройгоо Элиз хэмээ үзэсгэлэнт бүжигчин бүсгүйтэй санамсаргүй тохиолдлоор танилцаж бие биедээ татагдана.