Боломж

Хоёр жилийн өмнө "Бэрхшээл" хэмээх нийтлэлийг бичиж байжээ. Бэрхшээлийн талаар тухайн үедээ танин мэдэхүйдээ тунгаагаад л бичиж байж дээ. Тэр нийтлэлээ эргээд нэг уншихад дахин нэгийг тунгаах хүсэл төрөв.

Бэрхшээл гээчийн ард талд нэг юм уу нэг хэсэг зүйл нуугдаж л байж таараа. Бэрхшээлийг давж байж л түүнийг харах нь. Юу байж болохов? За байз. ААА ТИЙМ!!!

БОЛОМЖ!!!

Бэрхшээл, Боломж. Hаа явсан газар хамтдаа л явж байдаг. Зоосны хоёр тал гэлтэй.

Од мэт олон бэрхшээл явах замыг халхлаад байвал яана вэ? Боломжийг хаанаас харах вэ?

Юмыг олон талаас нь ажих арга ухаан. Од мэт гялалзаад байгаа бэрхшээлүүдийн нөгөө талаас харах. ТЭНГЭРТ ТҮГСЭН ОД МЭТ ОЛОН БОЛОМЖ!!!

Нээрээ... Олон талаас нь ажих гэснээс урьд нэгэн нийтлэл бичиж байснаа саналаа. Хэвшмэл сэтгэлгээ ба Дотоод мөн чанар

Урьд нь олж байсан ухаарлаа тэмдэглээд авч байжээ. Гэхдээ л олон талаас нь гүйцэд ажаагүй ухаарал.

Яалтгүй л аян зам маань эхэлсэн цэгтээ л эргээд ирсэн байх аж. Арай эцэс төгсгөлгүй цикл биш байгаа даа...

1 comments:

Frank said...

Хэрэв тойрог хөдөлгөөнд оршиж байвал төгсгөл нь эхлэл цэг байх болно. Тэгэхээр эцэсгүй эхлэл, эхлэлгүй төгсгөл байж таарах нь дээ.

Зоосны хоёр талаар боломж болон бэрхшээлийг дүрсэлсэн нь тун онож, гагцхүү зоосоо эргүүлж харсан нь л боломжыг хардаг бус уу?

Post a Comment

Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)