"Secret"

Тайванын алдарт уран бүтээлч Jay Chou-н зохиолыг нь бичиж, найруулж, гол дүрд нь тоглосон "Secret" уран сайхны кино 2007 онд гарснаасаа хойш азийн орнуудад багагүй амжилт олж, шилдэг кино, шилдэг киноны хөгжим, шилдэг компьютер график төрлүүдээр цөөнгүй шагнал хүртжээ.

Tamkang ахлах сургуулийн хөгжмийн ангид шинээр шилжин ирсэн Jay нэртэй хүү урьд сонсож төгөлдөр хуурын ая сонсоод хуучин хөгжмийн өрөөнд орж ирэн хөгжмийн ангид сурдаг Rain хэмээх нууцлаг охинтой танилцсанаар үйл явдал эхэлнэ. Энэ цаг үеэс л тэд бие биедээ татагдан дотносч Jay-г анх сургуульд ирэх үед тоглож байсан аяыг Rain Jay-д зааж өгөөд энэ зохиолыг хөгжмийн хуучин өрөөний төгөлдөр хуур дээр тоглохгүй байхыг аминчлан захидаг.

"Gran Torino"

Нэрт найруулагч, жүжигчин, продесер, ая зохиогч Clint Eastwood-н хамгийн сүүлд гаргасан уран бүтээл болох Gran Torino кино нь 2009 оны эхээр гарсан.

Цагтаа Солонгосын дайнд оролцож, гавьяа шагнал хүртэж явсан, хатуу яхир, зөрүүд зантай, хүүхдүүд, эргэн тойрныхонтойгоо ч төдийлөн таарамжтай бус харьцаатай, өөрөө өөртэйгээ ч зөрчилдөж байдаг Walt Kowalski-н хөршөөр Азийн нэгэн үндэстэн болох Hmong үндэстэн айл нүүж ирсэнээр гол үйл явдал өрнөдөг.

"Алтан өргөө"

Тэртээ 1940-өөд оны хүйтэн дайны үе ард хоцорч Монгол-Германы найрамдалт харилцааны илэрхийлэл болгон 2 орны уран бүтээлчид хамтаар 1961 онд "Алтан өргөө" уран сайхны киног бүтээсэн түүхтэй. Зохиолын хувьд гэвэл Монгол ардын үлгэр домгоос сэдэвлэн зохиолч С.Эрдэнэ гуай, Германы зохиолч Курт Бортфелд нар кино зохиолыг бичсэн. Хэдий 2 орны хамтын бүтээл хэдий ч зохиолын үйл явдал нь дан Монголчуудын амьдрал ахуй, соёлыг дэлгэн үзүүлсэн (Лусын хааны ахуйд л Европ үлгэрийн шинж чанар багахан орсон байдаг).