Мэдлэг


Хэдэн минутын өмнөхөн хэсэг програмын код бичих зуур мэдэх мэдэхгүй асуудлууд бага багаар тулгарч байлаа. Мэдэх зүйлээ ч саадгүй хийж, мэдэхгүй зүйлээ Гүүглээс хайж явж байгаад гэнэт "Мэдлэг гэж юу вэ?" гэсэн асуултыг өөрөөсөө асуугаад амжив. Өөрөө бодож томёолохоос урьтаад залхууран гүүглэдэв.
Мэдлэг гээч дутагдалтай эд нь юу болохыг хэлэлцүүлж дэвшүүлсэн асуулгууд ч зөндөө олдож байна. Цэцэн мэргэдийн олж томьёолсон онч мэргэн цэцэн үгс ч олон байлаа. Тэр олон дундаас арай сэтгэлд ойр буусан нь:




Мэдлэг бол эрх чөлөөний ноён нуруу.
Эрх чөлөө Эрх чөлөө Эрх чөлөө.

Улс төр, тусгаар тогтнол, иргэний эрх чөлөө. Санхүүгийн эрх чөлөө.

Том том сэдвээс жижиг сэдэв рүү...

Ажлаа тараад автобус хүлээж дааралгүй таксидах эрх чөлөө, арай их зоостой бол өөрийн чийчаанаар зорчих эрх чөлөө. Бүр даварвал ажлынхаа хажууд байрших эрх чөлөө. Ажлаа цагт нь амжуулаад илүү цагаар ажиллахгүй амрах эрх чөлөө. Гадаад хэлэнд ус цас болоод харь хэлээр мэдээлэл авах эрх чөлөө. Бага ангийн сурагч насанд гэрийн даалгавараа дуусгаад гадаа тоглох эрх чөлөө...

Санхүүгийн асуудалгүй бол тодорхой хэмжээгээр эрх чөлөөг эдлэх түвшин нэмэгдэх нь. Хийх ажлаа мэддэг бол санхүүгийн түвшин өндөр байх нь.

Вилл ахын хэлсэн ёсоор мэдлэг нь шууд ба дам байдлаар эрх чөлөөний уг үндэс, ус бордоо байх нь зайлшгүй бололтой.

Мэдээлэлжсэн эрин, буюу 21-р зуунд тархиндаа багтааж ядан чихсэн элдэв бүхнийхээ хэргийг хийж эрх чөлөөнд хөтлөх, түлхэх хүч болгож л явбал МЭДЛЭГ болох нь ээ. Уншсан ч хэрэг нь гарахгүй олон ном, жүжиг ший, хов живийг алгасъя.

Хэрэггүй хогнуудыг тархинаасаа авч хаяад хэрэгтэй юмыг тогтоож, хэргийг нь гаргах эрдэмд л нэн түрүүнд суралцъя даа.

ЭРДЭМ МЭДЛЭГ + ЭРХ ЧӨЛӨӨ МАНДТУГАЙ!!!


1 comments:

Frank said...

Сайхан зүйрэлж шүү. Ёсоор болог.

Амжилт хүсье.

Post a Comment

Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)