Цаг ашиглалтын талаар хэдэн үг

Хэд хоногийн өмнө твиттер дээр @Zoloogg дүүтэй залхуурлын талаар ганц хоёр твийт хийсний дараа нэлээд хэдэн жилийн өмнө, намайг 5, 6-р ангид байхад ангийн багш маань цаг ашиглалт, амжилт, үр бүтээлийн талаар талаар "лекц" уншсан маань санаанд санаанд ороод энэ нийтлэлийг бичихээр болов.



Бидний үзэн ядаад байдаг, биднээс илүү хөгжсөн хөгжлөөрөө биднийг эдийн засгийн хараат байдалд оруулж чадсан, спорт, цэрэг арми, шинжлэх ухаан, аж үйлдвэрлэл гээд бүхий л зүйлээрээ дэлхий дээгүүрт орох болсон өмнөд хөршийхний ажиллах арга барил нь гэвэл өдөр бүр уйгагүй бөгөөд биеэ зовоолгүй ажиллаж үр дүнд хүрдэг, хийж байгаа ажлаа хэзээ дуусахыг мэддэг нягт нямбай зан чанар. Энэ зан чанарых нь илрэл дээр үеэс ам дамжиж ирсэн нэг ярианаас ч харагддаг.

Дээр үед аян жин тээж явсан хэсэг жинчид хятад улсад очиж арилжаа хийгээд буцаж явахдаа Бээжин хот руу явган алхаж байгаа нэг хятад өвгөнтэй таараад: -"Та явганаар яаж Бээжин хүрнэ дээ?" гэж тавлахад хариуд нь: -"Хай, би явж байна аа, Бээжин сууж байна аа. Хүрэлгүй яах вэ?" гэж хариулсан гэдэг. Бас эргэцүүлж бодмоор үг байгаа биз.

Харин Монголчууд бидний ихэнхийх нь(сүүлийн хэдэн жил би бас яг ийм хэмнэлд орчхсон) ажиллах арга барил гэвэл ажлаа заавал цагийг нь тулгаж богино хугацаанд нойр хоолгүй, хамаг хүч энерги, нервээ шавхан байж цагт нь арайхийн багтааж гүйцэтгэх явдал юм. Бусад цагт нь бол өргөн уудам тал нутаг шигээ амар тайван налайгаад л, тааваараа сууж байдаг.

Маш богино хугацаанд өөрийгөө шахаж маш их овоорсон ажлыг бүтээснийхээ дараа "Надаас ийм их хүч, тэвчээр гарч чадаж байна гэж үү?" гэж өөрийгөө бахдан биширмээр, бас "Ингээд л хийчих юмыг цагийг нь тулгалгүй эртхэн хийчихсэн бол амар байж дээ" гэсэн бодол төрдөг хэрнээ өөрийгөө тэр хэмнэлд оруулж чадахгүй л байна. Хамгийн аймшигтай нь тэгж хамаг хүчээ шавхан ажилласны дараа маш залхуурсан байдал, стресст орсоноо мэдэрдэг.

Өөрийгөө хэн байснаа санах гэж оролдож өнгөрсөн амьдралаа эргэж нэг дурсахад би арай ч ийм хэмнэлээр амьдарч байгаагүй гэдгээ олж тогтоолоо :DD. Сургуулийн өмнөх насанд бол намайг хэн энийг хий, тэрийг сур гэж шахаж шаардахгүй эрх дураараа зураг зураад, гэр бүлийхэн, ойр дотны хүмүүсээс сурч болох бүх зүйлсийг шаналгаж байгаад хэлүүлээд авдаг "сэргэлэн" нөхөр байв. Дараа нь бага ангиасаа жинхэнэ "шүүсийг нь шахдаг" багштай байсны хүчинд өдөрт тогтмол нэг цагаас илүүгүй хичээлээ хийж бусад цагт нь компьютер, сагсан бөмбөг гэх мэтээ хөөгөөд "биеэ зовоолгүйгээр" амжилттай сурдаг байж дээ. Гэвч дунд сургууль сурсан сүүлийн нэг жил, их сургуулийн оюутан болсоноос хойшхи миний (миний ч гэлтгүй олонхи хүүхдүүдэд анзаарагддаг) гэрийн даалгавар, бие даалт зэрэгийг овоолж байгаад хийдэг зуршилтай болчихсоноо анзаарлаа.


За цаг ашиглалт гэчихээд өөрийхөө талаар баахан дэмий юм биччихвүү дээ одоо гол асуудал руугаа эргээд оръё. Эхний зураг бол яг одоогийн миний амдьралын хэмнэл. Цагаан өнгөөр өөртөө зарцуулж байгаа цаг, хар өнгөөр хичээл, ажилдаа анхааруулж байгааг харин саарал өнгө нь юу ч хийх чадалгүй болтлоо ядраад зүгээр өнгөрч байгаа цаг хугацааг төлөөлүүлэн дүрслэв. Х тэнхлэгийн дагуу өдөр хоногууд, Ү тэнхлэгийн дагуу цагууд.

Харин өдөр тутам тогтмол хичээллэж, ажилладаг хүмүүсийн цаг ашиглалтын дүрсэлбэл.


Эндээс харахад туйлдаа хүртэл ядраад сул өнгөрөөсөн цаг(cаарал өнгөөр дүрслэгдэх) харагдахгүй байгаа биз.

Эцэст нь дүгнээд хэлэхэд, өдөр бүр тогтмол цаг, ажил хичээлээ амжуулаад, бусад цагийг нь өөрийхөө хөгжил, амралтанд зориулаад явбал бие сэтгэлд дарамт болохгүй, бас цаг хугацааг үр ашигтай ашиглаж өөрсдийн хүч чадлаар өөрсдийгөө, эх орноо хэнээс ч, аль ч өндөр хөгжилтэй орнуудаас илүү хөгжүүлж чадна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Бүгдээрээ эхний зураг дээрхи шиг хэмнэлээр биш 2 дахь зураг дээрх хэмнэлд орцгооё гэж уриалж байна. Бас хэрхэн тэр зөв хэмнэлд орох талаар зөвлөгөөг үлдээгээрэй, саатан сууж уншсанд баярлалаа.

8 comments:

GansukhB said...

Уучлаарай. Техникийн алдаа гарсанаас болж постоо устгачихаад дахин орууллаа.

uundaa said...

........яг даа, яг....ммм, тэр дандаа цагийг нь тулгана гэж нэг асуудал байнаа, өмнө нь маазраад, дэмийрээд сууж байхын оронд юмаа хийж байсан бол гэж сүүлд нь бодоод, хийсэн бол бүр илүүг хийх байждээ гэж худлаа томроол...гэхдээ нийтээрээ, массаараа ийм байгаа болохоор энэ маань тээд даамжраад байгаан болов уу гэж боджийн, хэрвээ үгүй байсан бол "байгалийн шалгарал", амьдралын төлөө тэмцэл гэдэг шиг бид ч өөрчлөгдөх байсан ч юм билүү хэхэ...гоё нийтлэл!!!

GansukhB said...

Баярлалаа, "байгалийн шалгарал" нь маш цөөхөн хүний дунд чимээгүйхэн явагдаад байгаа тал ажиглагдаад байгаа :P

Эвоксилл said...

ер нь үргэлж шүүсээ шахуулж байсан дээр юм байнаа

enqush said...

Яаралтай цаг хугацааны ажил донтуулагч хар тамхитай адил. Бүгдээрээ цагыг нь тулгаж хийдэг бүгдээрээ хар тамхи татаад байна. Хар тамхинаасаа гарцгаая! дэмжиж байна уриалгыг!!!

lkhama said...

Ер нь оюутнууд бие даалтаа овоолох дуртай юм шигээ. 10 жилд байхын л маргааш орох хичээлээ өмнөх өдөр нь хийсээр байгаад сурчихсан байдаг байх, дээр нь их сургуулийн багш нар нэг их шахахгүй юмдаа. Хэрэв өнөөдөр өгсөн даалгаврыг өнөөдөр нь хараад хэр их зүйл хийх хэрэгтэйгээ ядаж мэдчихдэг байсан бол ийм зүйл болохгүй байхаа. Хичээл завсарлалаа л бол долоо хоног дэвтэр хаалттай зуршлаасаа л салах хэрэгтэй байх. За баахан дэмий юм чалччихлаа. Алтан цагаас чинь дэмий үрсэн бол уучил... хэхэ

GansukhB said...

Экосвилл-д:

Шүүсээ шахуулах ч гэмгүй шүү. Гэхдээ өөрөө өөрийхөө шүүсийг шахаад сурчихвал тун зүгээр :)

Энкүш-д:

Энэ ажлыг тулгаж хурдан гүйцэтгэх хэмээх "хар тамхи" ч гарахад тун хэцүүхэн эд бололтой шүү, гэхдээ бид чадна аа :)

Лхамаа-д:

Багадаа өөрөө өөрийгөө шахаж сураагүй, багшаар шахуулсаар байгаад оюутан болоод шахах хүнгүй болохоор жаахан залхуу хойрго болдог тал бий шүү. Комэнт үлдээсэнд чинь энд баярлаад байхад юун уучлал гуйх энэ тэр вэ :D

Хөгжмийн эгшиг said...

Үхлээс бусдыг бүү хойш тавь гэдгийг өөртэй сануулж аль болох аливааг хойш тавидаггүй.

Post a Comment

Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)