Аз жаргал, Амжилт

Ухамсарт хүмүүний амьдралын туйлын хүсэл юу болох талаар асуугаад ул суурьтай тунгаан бодсон хариултыг нь сонсвоос магад "Аз жаргалтай амьдрал" хэмээн хариулах биз ээ. Мөн энэ үүнийг бодож тунгаах үедээ гарт биетээр үл баригдах аз жаргалыг өөр өөрийнхөөрөө томьёолон тодорхойлдог байх.

Чухам аз жаргал гэгчийн мөн чанарын талаар цэцэн мэргэд, ухаантнууд ч гэсэн энэ талаар билэг оюунтаа тунгааж "туйлын үнэн" онолыг батлаагүй ч харьцангуй дөхөж очсон "оны үгс"-ийг хэлж, бичиж үлдээсэн байдаг.

Яг одоо миний сэтгэлд орж ирж байгаа аз жаргалыг тодорхойлсон үгс гэвэл:

Аз жаргалтай амьдрал гэж байдаггүй, харин аз жаргалтай хором мөч л гэж байдаг.

Бараг хүн бүрийн цээжинд явдаг дээрх үгийг бодоод үзэхээр хэдий үнэн тодорхойлолтуудын нэг мэт санагдах хэдий ч "амьдралыг аз жаргалаар бялхуулах боломжгүй" гэсэн дохиог хүмүүсийн ухамсарт тусгасан, зовлонтой эвлэрэхийг ятгасан мэт санагддаг учраас миний зүгээс жаахан шүүмжлэлтэй ханддаг(Би энд хичнээн цор цор гээд энэ хэлсэн үгийг буцаагаад "залгиулж" чадах биш дээ, хэхэ).

Харин надад хамгийн их таалагддаг үг бол:

Аз жаргал хэмээгч нь ямар нэгэн оршин зуух газар биш, харин чиний явах зүг чиг.

Сидней Ж. Харрис

Энэ үгнээс "Бодол санаа, ухамсар, амьдралаа зөв залж амьдарч чадвал аз жаргалтай амьдралаа бүтээн бий болгох чадвар чадамж байж болох юм" гэсэн итгэл, урам зориг "үнэртүүлсэн", миний оюун санаа, үзэл бодол, "дотор хүн"-д маань маш хэрэгтэй чухал өөрчлөлтийг авчирсан учраас би энэ үгийг хэлэх дуртай.

* * *

Хэдэн сарын өмнө гудамжинд алхаж явтал тараах материал барьсан нэг хүн намайг тосч ирээд:

-"Та ямар үед аз жаргалыг мэдэрдэг вэ?" гэж асуусан юм. Тэр үед би:

-"Хүссэн зүйлээ л хийхэд аз жаргалтай байдаг" гэж хариултал тэр нөхөр:

-"Энэ асуултыг хүмүүст тавиад явахад дийлэнх хүмүүс, бараг бүгд МӨНГӨтэй бол аз жаргалтай байх болно гэж хариулсан. Харин таны үзэл бодол зөв байна" гээд нүд нь сэргээд ирж байна аа. Тэгээд дараа нь эхэлж асуусан сэдвээсээ жаахан хазайгаад:

-"Бурханы талаар ямар үзэл бодолтой байдаг вэ? Библ уншиж байсан уу?" гэж асууж байна. Бурхан хүний дотор байдаг гэсэн өөрийхөө бодлоо, библийн шинэ, хуучин гэрээнүүдийг сонирхон уншиж байсан талаараа хэлэхэд бүр нүд нь сэргээд тараах материалаасаа өгөөд өөрсдийн цуглаандаа ирүүлэхээр намайг хэрэндээ ятгаад үлдсэн юм. Миний хувьд аз жаргал хүссэн зүйлээ хийх ба цуглаанд очиж Христийн шашин руу туйлширч орох нь миний хүссэн зүйл биш учир цуглаанд нь очоогүй л дээ хэхэ.

Энэ үйл явдлаас "Хүмүүний хувьд аз жаргал гэгч нь зөвхөн өөрийн шунан дурлаж, шүтэж буй зүйл юм" гэсэн дүгнэлтийг хийж үлдсэн юм.

Гагцхүү хувь хүний өссөн орчин эргэн тойрны хүмүүсийн нөлөөлөл буюу хүмүүжил дээрээс нь хувь хүний зөн билиг, зан чанараас шалтгаалан ШУНАЛ гээч зүйлийх нь төрөл тодорхойлогдох ба энэ ШУНАЛ нь биет ба биет бус, сайн муу аль зүг рүү чиглэж байгаагаас тухайн хүнийг үнэлэх үнэлэмж, АЗ ЖАРГАЛыг үзэх үзэл нь жинхэнэ утгаараа тодорхойлогдож байгаа юм уу даа. "Тухайн хүн бага насандаа юугаар дутагдаж гачигдаж байсан, том болоод тэр зүйлээ цуглуулах сонирхол нь давамгайлдаг" гэсэн сэтгэлзүйн судалгаанаас дээрх дүгнэлтэнд хүрэв.

Эзэмшиж буй хөрөнгө мөнгө, шинэ загварын хувцас, машин, утас, дотор нь төөрмөөр орд харш"-ыг үй олноор нь цуглуулах гэх мэт өөрийн хэрэглээнээс давсан материаллаг зүйлсэс шунан дурлаж, түүндээ хүрсэнээрээ аз жаргалыхаа ихэнх хэсгийг "бүтээж" байгаа хэсэг байхад материаллаг зүйлсийг чухалчилж үзэлгүй зөвхөн хэрэглээ гэж үзээд спорт, бие, оюуны хөдөлмөр, эрдэм мэдлэг, хоорондын харилцаа, ойр дотны, хайртай хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрөөснөөс кайф авдаг хэсэг хүмүүс ч байна. Уншигч андууд та бүхн ухам аль шинж чанар өөрт давамгайлж байгаа талаар өөрийгөө дахин нэг чагнаад, өөрийгөө өөрчлөх хэрэгтэй эсэх талаар нэг бодоод үзээрэй.

* * *

Дээрхи хоёр хэсгийг бичсэний дараа АМЖИЛТыг оролцуулаад нэгэн томьёолол гарч болохоор санагдлаа.

Амжилт бол шунаж тэмүүлж байсан зүйлдээ хүрэх явдал

Үүнээс ургаад

ШУНАЛ + АМЖИЛТ = АЗ ЖАРГАЛ

тэнцэл гаргаж ирлээ. Сайн зүйл рүү эерэг сэтгэлээр шунан тэмүүлж, тэрхүү "сарвайсан" бүхнээ авч АЗ ЖАРГАЛтай амьдралыг өөртөө бий болгоорой гэж ерөөе.

Тухлан сууж таалан уншсан танд баярлалаа :)

12 comments:

Xacaa said...

Уншихаас эхлээд дуусах хүртэл нэг л өөр ертөнц дотуур аялаад гараад ирж буй мэт санагдлаа.
Би хувьдаа сармагчинг ШУНАЛ гэдэг зүйл хүн болгосон гэж боддог. Санал ээмир их нийлж байна кк. Зөндөө олон, зөв, гоё бас гэгээлэг зүйлсийг эргэцүүлэн тунгааж, исэлдүүлэн гашилгасан сайхан нийтлэл вайна өө ;)
Үнэхээр материаллаг шуналаас аль болох зайлс хийх, оюунлаг шуналыг эрхэмд үздэг.

ШУНАЛд чинь АМЖИЛТ хүсэе ;)

Б.Болдхүү said...

if (АМЖИЛТ - ШУНАЛ > 0) print("АЗ ЖАРГАЛ");
гэж бас болох юм шиг байна. Шунал бүхэндээ хүрч чадвал гэж байгаа юм.

Үлмэдэх said...

"Хүсэлд хязгаар гэж үгүй, хазаарлаж боломгүй чиний шунал үүрдийнх."
Hiiij buteeh yum ih bgaa yum chini suraaad l bj de.

GansukhB said...

@Xacaa>

Баярлалаа. Гашилгаж гашилгаж гайгүй нийтлэл биччихийг хичээж явна даа :)

@Болдхүү ах>

Баярлалаа. Дажгүй кодын мөрүүд байна. Гэхдээ миний хувьд шунал хязгааргүй, гаргасан амжилтандаа сэтгэл үл ханах болов уу гэж бодов.

private feeling getHappiness(){
if(АМЖИЛТ == ШУНАЛ) return Happiness;
else return 0;
}
гэмээр санагдлаа :D

@Яруу>

"...Ай элдэв жаргал хэмжээтэй
Эцэст нь төлөх үнэтэй
Эрдэм сурах санасандаа хүрэх хоёр л
Энэ насны жаргал гэлтэй..." Р. Чойном

сураад л тэмүүлээд л байж дээ :)

pink0902f1 said...

"... энэ үүнийг бодож тунгаах үедээ гарт биетээр үл баригдах аз жаргалыг өөр өөрийнхөөрөө томьёолон тодорхойлдог байх..." энэ яастай яг санаа нийлсэн сайхан хэсэг байна миний бөндгөр ч гэсэн яг л ингэж боддог
"Аз жаргалтай амьдрал гэж байдаггүй, харин аз жаргалтай хором мөч л гэж байдаг" энэ басих аятайхн юм хором мөч минь чиний ертөнцөд өнгөрч байна даа гэж

GansukhB said...

@pink0902f1>

Баярлалаа.
Жаргалтай хором мөчүүд миний амьдралд өнгөрч байгаа нь үнэн. Гэхдээ энэ үргэлжилж байгаа мөчүүдээ хамгийн аз жаргалгүй, энэ ертөнцөөс уйдсан, утгагүй амьдарал мэт санагдаж байсан үе саяхан. Тэгээд өөрийгөө чөлөөлж өөр лүүгээ өнгийж, амьдралыг харах өнцгөө өөрчилснөөр л энэ аз жаргалаа мэдэрч эхэлж байна. Энэ талаар дараа нийтлэл нэмж бичнэ ээ.

orchlon said...

зуурдын жаргал гэж л байдаг,, санал нийлж байна,, бас зовлонгоос жаргал їїдэн гардаг, даарч байгаад дулаацах нь тухайн їедээ бол жаргал,, харин халууцаад эхлэхээр ахиад л зовлон.. гэх мэтчилэн
гэхдээ би бол хїн шуналгїй бол жаргана гэж боддог,, одоо байгаадаа яг сэтгэл ханаад л байвал ч юм уу,, хїн хїїхэд байхдаа ямар нэгэн хариуцлага,, хїрэхийг тэмїїлэх мєрєєдєл байхгїй ч байсан ямар ч їед аз жаргалтай байж чаддаг,, хэцїї їедээ уйлаад,гэмшээд тэгээд л болоо,,хэзээ ч хэдийд ч яг ямар ч юмны гэрлийг нь олж харж чаддаг,, гэхдээ бас зовлон їзсэн,, насандаа ахадсан хариуцлага їїрсэн хїїхдїїд байдаг л даа, гэхдээ л тэд ч инээж чаддаг гэж бодож байна,,

Гансүх said...

@Orchlon:

Учирсан зовлон өөрт байсан(байгаа) жаргалыг тодотгож өгдөг.
Шуналгүй бол жаргах тал байж болох, "сайхан" шунал(зорилт) тавиад түүндээ хүрэх ч тун таатай жаргал байх учиртай. Жишээ нь хүйтэн газраас дулаан газарт очихыг хүсэх хүсэл ч бас шунал юм шүү дээ хэхэ.

Baska said...

Бичсэн/хийсэн зүйлүүд чинь их таалагдлаа, амжилт :D

Gansukh B said...

Баярлалаа :)

Anonymous said...

хэтэрхий нэг талаас нь харж бичсэн байна санал нийлэхээргүй зарим зүйлүүд гарч байна. Өөр өнцөгөөс олон талаас нь эргэцүүлж бодсоны үндсэн дээр бичвэл зүгээр байх . Гэхдээ баярлалаа ийм нийтлэл бичсэнд хүмүүст хүрэх байх эерэгээр.

Anonymous said...

Тэр аз жаргалтай мөчүүд л зөвхөн байдаг гэдэг нь өнгөрсөн ирээдүйд санаа зовохгүй, зөвхөн одоодоо амьдарч аль болох их хором мөчийг аз жаргалтай туулахыг зөвлөөд байх шигээ.Ингэснээрээ аз жаргалтай амьдрал болох юм шигээ.кк

Post a Comment

Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)