Хүмүүний үйл хэрэгт ямар нэгэн зүйл, ямарваа нэг байдлаар саад тотгор учирч, удааширч, зогсонги байдалд орох үед "Надад тийм бэрхшээл тулгарлаа" гэж хэлдэг. "Бэрхшээл" гэгч нөхдүүд хаа нэгтээгээс хүрч ирээд замд тээглээд байх шиг санагддаг ч эдгээрийн ихэнхи нь өөрийн "бордож, усалж ургуулсан" навч цэцэгтэй ороонги ургамалууд байх аж.
Өөрөөс хамааралгүй гаралтай ороонгиудаас ангижирах боломжтой бол тийчиж, тасалж, зулгааж, тэмцэнэ, энэ нь зөвхөн цаг хугацаанаас хамаарах бол зөнд нь орхих. Үүнтэй тэмцэх нь өөрийн тарьсан бэрхшээлтэй тэмцэхээс хялбар мэт санагддаг нь харин юуных вэ?
Өөрийн тарьсан бэрхшээлүүд нь бидний өөрсдийн бүх сул талууд дээр үндэслэж ургадаг болохоор тэр болов уу? Тэгэхээр ерөөсөө энэ зүйлийг тарихгүй байх нь л хамгийн зөв арга болж таарлаа.
1-т, бэрхшээл тарихгүй бол өөрт асуудал үүсэхгүй.
2-т, өөрөөс хамааралгүй бэрхшээлтэй тэмцэхэд өөрийн давуу талуудыг ашиглах боломжтой, мөн шаардлагагүй зүйлстэй тэмцэхгүй сэтгэл амар байж болох.
Дүгнэвэл:

Бэрхшээл гээч нь ерөөс асуудал биш.
0 comments:
Post a Comment
Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)