Бийр бэх, үзэг цаас нийлүүлдэггүй "найрагч", эхлэл төгсгөлгүй эргэх хорвоод өөрийгөө хайх "хайгуулч", завсар бүрээр нь хайгаад эхэлсэн цэгтээ эргэн ирж бүтээн босгож эхэлсэн "барилгачин", өнгө будаг бүхнийг нь хольж донжийг нь тааруулахыг хичээх "зураач", гарт багтахгүй олон "үнэт эрдэнэс" болсон бүхнээ алдахгүй, орхихгүй атгах гэсэндээ ээлжлэн дээш шидэж алдахгүйг хичээн барьж аван наадах "циркчин" болж хорвоогийн элдэв бүхэнд шимтэн явсаар хориод жилийг хэдийнээ орхижээ.
Газрын зураггүй, маршрут нь тодорхойгүй "хүлгийн толгой хаашаа, би тийшээ" байв. Зарцуулсан цаг хугаацаа минь өртөг болж, чимх чимхийн төдийхнөөр хурааж буй туршлага, ухаан минь "олз, омог" болсон, эрдэмт мэргэн олон нь хөтөч болсон, итгэлт олон андууд минь түшиг болсон, энхэл донхол мөртэй эргээд харахад дурсах түүхтэй явжээ.
Аян маань яг хэдийд эхэлснийг мэдэхгүй ч эхлэхдээ би ганцаараа эхэлсэн, одоо хоёулаа байна. Аян зам цаашид үргэлжилнэ. Энэ цэгтээ эргээд нэг ирэхэд илүү олуулаа, илүү туршлага ухаанаар аяны богцоо дүүргэсэн байх болтугай.
Дэлхий эргэсээр... Аян зам үргэлжилсээр...

2 comments:
Олуулаа гэдэг нь яг ямар утгаараа :P Амжилт ерөөе
Аян зам алсын алсад зурайж байхуй дор хос хоёр аажуухан урагшлах..
Хэзээ эхэлсэн нь чухал биш бас хэзээ төгсөх нь ч адил. Гагцхүү хэрхэн явсан нь л тун чиг чухал мэт л санагдах.
Амжилт ерөөе!
Post a Comment
Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)