Мэдлэг


Хэдэн минутын өмнөхөн хэсэг програмын код бичих зуур мэдэх мэдэхгүй асуудлууд бага багаар тулгарч байлаа. Мэдэх зүйлээ ч саадгүй хийж, мэдэхгүй зүйлээ Гүүглээс хайж явж байгаад гэнэт "Мэдлэг гэж юу вэ?" гэсэн асуултыг өөрөөсөө асуугаад амжив. Өөрөө бодож томёолохоос урьтаад залхууран гүүглэдэв.
Мэдлэг гээч дутагдалтай эд нь юу болохыг хэлэлцүүлж дэвшүүлсэн асуулгууд ч зөндөө олдож байна. Цэцэн мэргэдийн олж томьёолсон онч мэргэн цэцэн үгс ч олон байлаа. Тэр олон дундаас арай сэтгэлд ойр буусан нь:

Боломж

Хоёр жилийн өмнө "Бэрхшээл" хэмээх нийтлэлийг бичиж байжээ. Бэрхшээлийн талаар тухайн үедээ танин мэдэхүйдээ тунгаагаад л бичиж байж дээ. Тэр нийтлэлээ эргээд нэг уншихад дахин нэгийг тунгаах хүсэл төрөв.

Бэрхшээл гээчийн ард талд нэг юм уу нэг хэсэг зүйл нуугдаж л байж таараа. Бэрхшээлийг давж байж л түүнийг харах нь. Юу байж болохов? За байз. ААА ТИЙМ!!!

БОЛОМЖ!!!

Дэлхий эргэсээр...

Бийр бэх, үзэг цаас нийлүүлдэггүй "найрагч", эхлэл төгсгөлгүй эргэх хорвоод өөрийгөө хайх "хайгуулч", завсар бүрээр нь хайгаад эхэлсэн цэгтээ эргэн ирж бүтээн босгож эхэлсэн "барилгачин", өнгө будаг бүхнийг нь хольж донжийг нь тааруулахыг хичээх "зураач", гарт багтахгүй олон "үнэт эрдэнэс" болсон бүхнээ алдахгүй, орхихгүй атгах гэсэндээ ээлжлэн дээш шидэж алдахгүйг хичээн барьж аван наадах "циркчин" болж хорвоогийн элдэв бүхэнд шимтэн явсаар хориод жилийг хэдийнээ орхижээ.