"Eat, Pray, Love (2010)"

Ихэнхи хүмүүст эрт орой хэзээ нэгэн цагт "Би хэн бэ?", "Юуны төлөө амьдарч явна вэ?", "Өдийг хүртэл хийж бүтээсэн, олж авсан бүхэн минь яг юуны төлөө юм бэ?" асуултыг өөрөөсөө асуух үе тулгардаг байх.

Элизабет Гилбэрт бүсгүй мэдлэг боловсрол, ажлын амжилт, алдар нэр, эд хөрөнгө гээд хүн бүхний хүсээд хүрч чаддагүй амжилт хүрсэн "азтай" нэгэн. Гэвч өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаагаа мэдэрч, хэрхэн энэ байдлаас гэтэлж "өөрийгөө олох" төлөөр бурхнаас хүртэл асууж үзнэ.

Энэ хүнд байдлаас гарч өөрийн амьдралыг өөрчлөхөөр Итали улсыг зорив. Шинэ улс орон, шинэ танилууд, шинэ соёл гээд шинэ орчинд, хуучин амьдралын хэмнэлээсээ тэс өөрөөр хэдэн сар амьдарч, "Хоолноос авах баяр баясгалан"-г жинхэнэ утгаар нь мэдэрнэ. (Eat)

Үүнийхээ дараа Энэтхэгт очиж, бясалгалын замаар хэрхэн амар амгаланг өөртөө олох талаар хайгуул хийнэ. "Дардан" замналаар амьдарч ирсэн Лиз "өөрийгөө олох" зорилгоор бясалгаж байхад, өнгөрсөн цаг үеэ харуусал, харамслаар дүүрэн үдсэн Ричардын хувьд "өөрийгөө гээх" зорилготой байгааг харж, аз жаргал өөрийх нь дотор байх учиртайг ухаарахад дөхөх нэгэн алхам болдог. (Pray)

Эцэст нь Индонизийн Бали арал дахь эртний танил Кетут хэмээх домч дээр очиж дотоод сэтгэлийн тэнцвэртэй байдлын талаар сургааль сонсч, Ваяан хэмээх өрх толгойлсон домч бүсгүйд байшинтай болоход нь тусалж Кетутын өвгөдөөс өвлөгдөж ирсэн анагаах ухааны ном судрыг шинэчлэн хэвлэж өгөн хэд хэдэн том тусыг бусдад хүргэнэ. Эцэст нь Кетутын:

"Sometimes to lose balance for love is part of balanced life."
буюу
"Зарим тохиолдолд хайрын төлөө дотоод сэтгэлийн тэнцвэрээ гээх нь тэнцвэртэй амьдралын нэгэн хэсэг юм."
гэсэн үг Лизийн амьдралын томоохон шийдвэрт нөлөөлж, аз жаргалтай амьдралд нь хөтөлнө. (Love)

Энэхүү кино нь Америкийн нэрт зохиолч Элизабет Гилберт-ийн дурсамж Eat, Pray, Love номоос сэдэвлэгдэн бүтээгдсэн бөгөөд уг зохиол нь 200 шахам долоо хоногийн турш шилдэг борлуулалттай номоор шалгарч, эзнээ алдрын индэрт хүргэжээ.

Уг киног Райн Мүрфи найруулж, гол дүрд Жулиа Робертс тогложээ. Райн Мүрфи-н хувьд уг кино нь анхны томоохон амжилт авчирсан бүтээл болсон байна.

Дийлэнх кино шүүмжлэгчдийн зүгээс эерэг үнэлэлт авсан ба үргэлжлэх хугацаа хэт урт (2цаг 20 минут), хоол идэж байгаа кадрууд хэтэрхий их, Энэтхэгт хоолны талаар их, Индонезд бясалгал хийж байгаа кадрууд их орсон гэсэн шүүмжлэлүүдийг найруулагчид өгсөн. Италийн хэвлэлийн газруудаас сөрөг үнэлэлтүүдийг өгсөн нь Итали дахь үйл явдал урт хугацааг эзэлж байгаа хэдйи ч Италийн соёлын талаар хангалттай тусгаж чадаагүйтэй холбоотой байж болох юм.
Харин киноны амин сүнс, Гилбэртийн дотоод сэтгэл хөдлөлийг Жулиа Робертс гайхалтай гаргаж чадсан нь киног амьдруулж чадсан байна гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Дотоод сэтгэлийн амар амгалан, аз жаргалын хайгуулын талаар кино бүтээл арвин хэдий ч үйл явдал нь амьдралд, үнэнд, үзэгчдэд ойр, ухаарал өгөхөөр бүтээл олон биш, харин "Eat, Pray, Love" кино энэ бүхнийг гаргаж харуулж чаджээ.

4 comments:

MayStaR said...

Ene kino uneheer ih taalagdsan!
Bi ene kinog uzeed uuriiguu yag yamar tuurugduld ortson bsn, bas herhen garah zeregee olj avsan!

Duurnee said...

гоё гоё кану хаанаас үзээд байдийн?

pink0902f1 said...

харин тэх энэ их утга учирны коно байсан зохиол нь ч мөн адил

Эрдэнэбаатар said...

гого кану тээ гансүхээ ккк

Post a Comment

Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)