Америкийн жүжигчин, кино зохиолч, найруулагч Steve Antin-ны зохиож найруулсан, Cher, Christina Aguilera нарын томоохон уран бүтээлчдийн гол дүрийг амилуулсан Burlesque(2010) мюзикал кино анх нээлтээ хийсэн өдрөө (11 сарын 24) л гэхэд 2.86 сая долларын орлого олж, өнөөг хүртэл Box Office-н жагсаалтын тэргүүн эгнээн дэх байраа хадгалсаар байна.
Хөдөөгийн нэгэн жижиг хотод зөөгч хийдэг Ali Rose бүсгүй нэг л өдөр өөрийн авьяас, урлагийн хүн болох мөрөөдөл хоёртоо хөтлөгдөн ажлаа орхиж Лос Анжлест ирнэ. Дуучин, бүжигчин авах ажлын зарын дагуу олон клубуудээр явсан ч өөрийн зөв совингоо дагаж "Burlesque Lounge" хэмээх клубт ажиллахаар шийдэж, зөөгчөөр орно. Зөөгчөөр ажиллах хугацаанд тайзнаа тоглогдож буй дуу бүжгүүдийг сурч, шинээр бүжигчин авах нэгэн шалгаруулалтын үеэр клубын эзэн Tess-д өөрийн чадвар авьяасаа нотлон харуулж бүжигчдийн нэг болж мөрөөдөлдөө хүрэх анхны томоохон алхмаа хийнэ. Харин түүний хурдтай дэвшиж байгаад, мөн өөрийх нь байр суурийг эзэлж байна хэмээн атаархах Nikki хэмээх бүсгүй түүний үзүүлбэр дээрх хөгжмийг таслахад өөрийн жинхэнэ дуу хоолойгоор дуулж, бүхнийг алмайруулна. Өр авлагын асуудлуудаас болж өөрийн клубыг алдах аюулын ирмэгт тулаад байсан Tess-ийн хувьд Ali-гийн дуулах чадвар цорын ганц авралын од нь болно...
Мөрөөдөл рүүгээ хүсэн тэмүүлж түүнийхээ төлөө хөдөлмөрлөн хүссэн амжилтандаа хүрч болдгийг алдар нэр, эд баялгаас илүүтэйгээр нөхөрлөл, итгэлцэл, хайр сэтгэл үнэ цэнэтэй зүйл гэдгийг уг кино ойлгуулахыг зорьжээ.
Ali, Jack хоёр мотоциклоор хурдлан давхиж байх үед Ali-гийн алчуур хийсэн хоцорч байгаа хэсэг нь Ali-гийн амьдралын "эрчээ авсан" үеийг төлөөлж, хуучин амьдрал нь тэр алчуур мэт хоцорч байгааг илэрхийлж байгаа ба найруулагч уг киноны өчүүхэн нарийн жижиг хэсгүүд дээр ч анхаарч ажилласан болох нь харагдна.
Кинонууд дээр тэр бүр хөндөөд байдаггүй сэдэв болох ижил хүйстэн бэлгийн чиг хандлагын талаар цөөнгүй кадр, текстүүдийг оруулж өгсөн нь найруулагч өөрөө ийм чиг хандлагатай хүн гэдэг зүгээс үзэгчдэд "Энэ талаар сөрөг бодолтой байдаг бол энэ талаар дахин бодож үзээрэй" гэсэн санааг харуулахыг зорьсон болов уу.
Мюзикл гэдэг утгаараа олон тооны бүжиг, дуу, хөгжмийн найруулгуудаар "бөмбөгдсөн" бүтээл болсон ба киноны soundtrack-т орсон 10 дууны 8-ыг Christina Aguilera, 2 дууг Cher дуулж хүргэжээ. Хэрэв та мюзикл төрлийн киног сонирхдоггүй байсан ч энэ киноны дуу хөгжмүүд таныг өөрийн эрхгүй дуу хөгжим, мюзиклд дуртай болгохоор бүтээл болж чаджээ.

0 comments:
Post a Comment
Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)