Бэрхшээл

Хүмүүний үйл хэрэгт ямар нэгэн зүйл, ямарваа нэг байдлаар саад тотгор учирч, удааширч, зогсонги байдалд орох үед "Надад тийм бэрхшээл тулгарлаа" гэж хэлдэг. "Бэрхшээл" гэгч нөхдүүд хаа нэгтээгээс хүрч ирээд замд тээглээд байх шиг санагддаг ч эдгээрийн ихэнхи нь өөрийн "бордож, усалж ургуулсан" навч цэцэгтэй ороонги ургамалууд байх аж.

Өөрөөс хамааралгүй гаралтай ороонгиудаас ангижирах боломжтой бол тийчиж, тасалж, зулгааж, тэмцэнэ, энэ нь зөвхөн цаг хугацаанаас хамаарах бол зөнд нь орхих. Үүнтэй тэмцэх нь өөрийн тарьсан бэрхшээлтэй тэмцэхээс хялбар мэт санагддаг нь харин юуных вэ?

Ивээс

Амьдрал юун дээр тогтдог талаар "Мөнгө, хайр" гэсэн маргаан мэр сэр сонсдог. Арай цааш нь ухаад дэлгэрүүлээд шинжилгээ хийгээд үзэхээр "Хайр+Харилцаа"-н дээр тогтдог болж таарсан. Өнөөгийн нийгэмд энэ хоёр дээр нэмээд "Хэрэглээ" гэдэг зүйлийг оруулахгүй орхиж боломжгүй юм. Гурав дахь тулгуур багана, ширээгээр бол нэмэгдэж орж ирж байгаа нэг хөл юм уу даа. Гэхдээ тэр хөл нь нөгөө хоёроо бодвол тийм ч чухал биш болохоороо тэр хоёроосоо яльгүй богино байдаг бололтой. Түүнийг нь тэгшилж, үл ялих хазгай ширээг тэгшитгэхийн тулд "гуравдагч" хөлний дор нь жижигхэн ивээс хийдэг нь "мөнгө" болой.

Thor (2011)

Хүн төрөлхтөн дайн тулаан, зэвсэгт тэмцлийн дунд мянга мянган жилийг үдэж, энх тайван, амар амгаланг хүссэн сэтгэлээ шингээн энх цагийг авчрах эрэлхэг зоригтой, дайчин баатруудын түүхийг үеээс үед амаар, бичгээр дамжуулан хэлэлцэж ирсэн байдаг. Эрт цагийнх нь үлгэр домог, туульс болж бидэнд уламжилж ирсэн байдаг бол, орчин үед "супер" баатруудын түүх, комик, кино зохиол үзэгч олны мэлмийг баясгах болжээ.

The Adjustment Bureau (2011)

Хүнд урьдаас бичигдсэн хувь заяа гэж байдаг уу? Эсвэл хүн бүр өөр өөрсдийн сонголтоор амьдардаг уу? Өөрийн дураар амьдрах гэтэл яагаад үргэлж саад бэрхшээл, тооцоолоогүй хүчин зүйлс нөлөөлөөд байдаг юм бол? Өөр хэн нэгэн бидний хувь заяаг тодорхойлдог юм бол тэд хэн байж таарах вэ? Нэгэнтээ зурагсан хувь төөрөг байдаг бол түүнийг өөрчилж болох уу?
Америкий нэгдсэн улсын конгресст 24хөн насандаа сонгогдож, бага залуу хүний ааг омгоор хааяахан нэг "дүрсгүйтэж" хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуулианы эзнээр тодордог Дэвид Норрис Нью-Йорк хотын сенаторын сонгуульд нэр дэвшиж ялагдал хүлээсэн оройгоо Элиз хэмээ үзэсгэлэнт бүжигчин бүсгүйтэй санамсаргүй тохиолдлоор танилцаж бие биедээ татагдана.

Дурсамж сэргээсэн бичлэг

Миний хамгийн ихээр хүндэлж явдаг блогчин Бум-Эрдэнэ ахын "Блогоор аялсан түүх - 16 буюу уншигчаас ирсэн зураг" нийтлэлийг уншаад хүүхэд ахуй цагтаа зуны амралтаа өнгөрөөж байсан нутаг, хүүхэд ахуй насаа өөрийн эрхгүй эргэн дурсан бичиглэмээр санагдлаа.

"Eat, Pray, Love (2010)"

Ихэнхи хүмүүст эрт орой хэзээ нэгэн цагт "Би хэн бэ?", "Юуны төлөө амьдарч явна вэ?", "Өдийг хүртэл хийж бүтээсэн, олж авсан бүхэн минь яг юуны төлөө юм бэ?" асуултыг өөрөөсөө асуух үе тулгардаг байх.

Элизабет Гилбэрт бүсгүй мэдлэг боловсрол, ажлын амжилт, алдар нэр, эд хөрөнгө гээд хүн бүхний хүсээд хүрч чаддагүй амжилт хүрсэн "азтай" нэгэн. Гэвч өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаагаа мэдэрч, хэрхэн энэ байдлаас гэтэлж "өөрийгөө олох" төлөөр бурхнаас хүртэл асууж үзнэ.