6 жилийн өмнө ч блогчид нийтлэл бичиж, сэтгэгдэл бичилцэж "сошиалддаг" байжээ. Тэр үетэй одоог харьцуулахад Нүүрном, Жиргээ, Инстаграм, Вайбер гээд бичих унших хурд ихтэй, бодох тунгаах цаг багатай хүчтэй ургал, аадар ихтэй болж уу гэлтэй санагдана. Цаг үеээ дагаад ч тэр үү, нас өтөл болж байгаагийх ч юм уу урт нийтлэл ч уншихад ядардаг, их зүйл шивэхэд чилдэг болох шинж ажиглагдаад байна шүү.
Өмнөх нийтлэлийн хэрийн пост бичихийн оронд ганц смайл тэмдэгт тавиад аргалчихдаг хэлбэр лүү шилжчихжээ. Хуучин цагин блогч андууд маань хаагуур шуугиулж явдаг юм бол доо. Уншууртай нийтлэл, өгүүлэлүүдийг нь үгүйлж байна шүү.
1 comments:
Хүн амьдралыг өөр өөрийн өнцөгөөс харж дүгнэдэг шиг урлагийг олон талаас нь ойлгож сэрэл мэдрэмжээрээ дамжжуулан оюун ухаандаа хүртээдэг билээ. Таны энэхүү блогоос урлагийн тэр сайханыг мэдрүүлж байгаа чадвар өгөгдөхүүнийг мэдэрч чадсан шүү гэдгээ хэлэхэд таатай байна. Баярлалаа
Post a Comment
Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)