Ивээс

Амьдрал юун дээр тогтдог талаар "Мөнгө, хайр" гэсэн маргаан мэр сэр сонсдог. Арай цааш нь ухаад дэлгэрүүлээд шинжилгээ хийгээд үзэхээр "Хайр+Харилцаа"-н дээр тогтдог болж таарсан. Өнөөгийн нийгэмд энэ хоёр дээр нэмээд "Хэрэглээ" гэдэг зүйлийг оруулахгүй орхиж боломжгүй юм. Гурав дахь тулгуур багана, ширээгээр бол нэмэгдэж орж ирж байгаа нэг хөл юм уу даа. Гэхдээ тэр хөл нь нөгөө хоёроо бодвол тийм ч чухал биш болохоороо тэр хоёроосоо яльгүй богино байдаг бололтой. Түүнийг нь тэгшилж, үл ялих хазгай ширээг тэгшитгэхийн тулд "гуравдагч" хөлний дор нь жижигхэн ивээс хийдэг нь "мөнгө" болой.

2 comments:

lkhama said...

хөөрхий ивээс намайг туйлын хэцүү байдалд оруулж байгаатай холбогдуулан нөгөө 2 хөлийг нь жаахан жаахан тайрах хэрэг гарах гээд хэцүү байна шүү. :)

Gansukh B said...

хэхэ, тэр хэцүү шүү, хааяа хааяадаа тайрах хэрэг гарах л юм :P гэхдээ нэг их хүчин чармайлтгүйгээр буцаад ургачихдаг юм оо :D

Post a Comment

Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)