The Adjustment Bureau (2011)

Хүнд урьдаас бичигдсэн хувь заяа гэж байдаг уу? Эсвэл хүн бүр өөр өөрсдийн сонголтоор амьдардаг уу? Өөрийн дураар амьдрах гэтэл яагаад үргэлж саад бэрхшээл, тооцоолоогүй хүчин зүйлс нөлөөлөөд байдаг юм бол? Өөр хэн нэгэн бидний хувь заяаг тодорхойлдог юм бол тэд хэн байж таарах вэ? Нэгэнтээ зурагсан хувь төөрөг байдаг бол түүнийг өөрчилж болох уу?
Америкий нэгдсэн улсын конгресст 24хөн насандаа сонгогдож, бага залуу хүний ааг омгоор хааяахан нэг "дүрсгүйтэж" хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуулианы эзнээр тодордог Дэвид Норрис Нью-Йорк хотын сенаторын сонгуульд нэр дэвшиж ялагдал хүлээсэн оройгоо Элиз хэмээ үзэсгэлэнт бүжигчин бүсгүйтэй санамсаргүй тохиолдлоор танилцаж бие биедээ татагдана.

Харамсалтай нь Дэвид, Элиз хоёрын дурлал нь бурхны урьдаас зурсан зурлагыг зөрчсөн асуудал болж, Дэвид ерөнхийлөгч болох, Элизийн алдартай бүжигчин, бүжиг дэглээч болохоор мөрөөдлөө ч орхих шаардлагатай болно.

Америкийн зохиолч Филип Дикийн "Adjustment Team" богино өгүүллэгээс сэдэвлэсэн бүтээсэн "Хувь тавиланг зохицуулах хороо" онц сонирхилтой романтик кино энэ оны 2 сарын 14-нд нээлтээ хийснээсээ хойш л гэхэд 100 гаруй сая долларын орлоготой байна. Гол дүрүүдэд Matt Damon, Emily Blunt нар тогложээ.

Хэн нэгэн бидний хувь заяаг зурж, залж байлаа ч бидний сэтгэлийн чин хүсэл эрмэлзэл тэр зурсан зураг төөргийг өөрчлөх хүчтэй, хүн бүр хувь заяаныхаа эзэн байж чадах учиртай. Өөрийн хувь заяаг өөрийн гарт эс атгаваас өөр хэн нэгэн таны хувь заяаг жолооодох болно.

2 comments:

Дүүрнээ said...

сүүлчийн үг маш их таалагдав үзмээр л кану байна даа

Khaschuluu Munkhbayar said...

Чи илүү агуу critic юм байна, бууж өглөө. Thumps up bd

Post a Comment

Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)