Найруулагч Greg Berlanti-ийн бүтээл "Life as We Know It" буюу "Бидний мэдэх амьдрал" романтик-инээдмийн кино яг одоо "Өргөө" кино театрт гарч байгаа ба энэ киног эх орондоо үзэх завшаан тохиолоо.
Нэгэн жижиг бялууны газар ажиллуулдаг Холли Беренсон, телевизийн спортын нэвтрүүлгийн техникийн албаны ажилтан Эрик Мессер нарыг тэдний хамгийн дотны найзууд болох Петр, Алисон нар тэднийг хооронд нь танилцуулж, дотносуулахаар оролдсон ч бүтэлгүйтэв.
Энэ үйл явдлаас хойш удалгүй Петр, Алисон нар автомашины осолд амь үрэгдэх ба охин Софи-гоо түүний загалмайлсан эцэг эх болох Холли, Эрик нараар өсгүүлэхээр гэрээслэн үлдээнэ. (Христийн шашны ёс заншлын дагуу Европын орнуудад эцэг эх нь амиа алдах буюу, үр хүүхдээ өсгөх боломжгүй болсон тохиолдолд загалмайлсан эцэг эх нь тэр хүүхдийг өргөж авах эртний ёс бий). Чухам яагаад Петр, Алисон нар охиноо тэднээр өсгүүлэхээр шийдсэн юм бол гэсэн асуултыг Эрик, Холли нар өөрсдөөсөө асууцгаана.
Хүүхэд асрах, өсгөж хүмүүжүүлэх тал дээр ямар ч туршлагагүй, бас дээрээс нь хоорондоо тохиромж муутай Эрик, Холли нар хамгийн дотны найз нарынхаа сүүлчийн хүслийг биелүүлж Софи охиныг өсгөхөөр шийдэн хамтран амьдралаа эхэлдэг. Тэдний эрх чөлөөт амьдралын хэв маягт нь цөөнгүй өөрчлөлт орж, хүүхдийн живх солиход суралцахаас эхлээд Эрикийн хувьд зурагтаар сагсан бөмбөгийн тоглолт үзэхийн оронд Софигийн тааллаар хөгжөөнт нэвтрүүлэг үздэг болно.
Софи охин ч өдрөөс өдөрт өсч торнин Эрик, Холли нарт аз жаргал, баяр баяслыг бэлэглэх болж, Эрик, Холли нар ч бие биедээ дасч дотносч эхэлнэ. Гэтэл Эрикийн ажлын газраас ирсэн саналын дагуу Эрик өөр хотод урт хугацагаар ажиллах болсноо Холлид хэлээгүй нь тэдний маргааны сэдэв болж харилцаанд сэв үүсэн тусдаа амьдарч эхлэх ба хэдэн сарын дараа Эрикийг эргэж ирэхэд Холли өөрт нь талтай байдаг хүүхдийн эмч Сэмтэй дотноссон байх болно. Энэ явдал Эрикийг цочролд оруулж, Холлид сэтгэлээ илчлэхэд хүргэнэ.
Хамгийн эрхэм үнэт зүйл нь үнэнч хобби, ажил биш үр хүүхэд, гэр бүл гэдэг нь Холли, Софи хоёроос тусдаа байх хугацаандаа сагсан бөмбөгийн тоглолт бус Софи охины дуртай нэвтрүүлгийг үзэж суугаа Эрикийн төрхнөөс, гаднаа ширүүн, ажил хэрэгч баг зүүж явдаг ч Эрик, Холли хоёрыг гэр бүл болж аз жаргалтай амьдраасай хэмээн хүсч уяхан сэтгэлийн илэрхийлэл болгон нулимс дуслуулж буй хүүхдийн эрхийг хамгаалах төвийн ажилтан бүсгүйн төрхнөөс харагдана.
Нялх балчир Софи охин тэдний амьдралд орж ирснээр хэрхэн хувь хүний хувьд өөрчлөлт гарч байгааг, амьдралын баяр баясгалан, аз жаргал чухам юун дээр тогтдог талаар би мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй, мэдсэн ч ухаарч чадахгүй болохыг ойлгуулахаар зорьсон бүтээл болж чаджээ. Хэдий найз нөхөд ч гэсэн цусан төрлийн холбоогүй хүний хүүхдийг, сайн харилцаатай биш хүнтэй хамт өсгөнө гэдэг бидний сэтгэлд багтахгүй, байж болшгүй зүйл мэт санагдаж ч болох. Гэвч энэ бүхэн нь хүн бүхний хайж явдаг амьдралын утга учир байж болох юм гэдгийг харуулахыг зорьжээ.
Сонирхуулахад Софи охины дүрд Clagett-ийн эгч дүүс тогложээ. Киноны үйл явдал өрнөх хэдэн жилийн хугацаанд Софи охины хэрхэн өсч торниж байгааг хараад "Зураг авалт 2-3 жил явагдсан юм болов уу?" гэсэн бодол төрснийг нуух юун. Ийм хөөрхөн, дэрсхэн эгч дүүс байх юм гэж хэний санаанд орох билээ :)

2 comments:
Уншлаа. ок, нөгөө ярисанаар чинь болсон шүү. @baatarscc
huue ee, yamar goyiin. uzmeer sanagdchihlaa. odoo garch bga boluu
Post a Comment
Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)