"Надад мөрөөдөл бий..." |
Хүн бүхний сэтгэлийн угт мөрөөдөл, түүндээ хүрэх хүсэл эрмэлзэл, тэмцэх чадал бий. Америкийн Нэгдсэн Улсад он удаан жил ноёрхсон арьс өнгөөр ялгаварлан үзэх төрийн бодлогод өөрчлөлт оруулж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс болох замд оруулж чадсанаараа Мартин Лютер Кинг өөрөө мөрөөдөлдөө хүрсэн "амьд домог"-уудын нэг яах аргагүй мөн. Түүний хөдөлмөр, зүтгэл, сэтгэлийг үнэлж Нобелийн энх тайвны шагналыг 1964 онд олгосон, энэ шагналыг авсан хамгийн залуу хүнээр тодорсон билээ.
Надад мөрөөдөл бий. Мөрөөдөлдөө хүрч чадна гэдэгтээ итгэдэг. Бас хүн бүр, хүүхэд залуусын маань сэтгэлийн угт "мөрөөдөл бий", түүндээ хүрэх чадал бий гэдэгт итгэдэг. Тэдний минь сэтгэл зүрхэнд "мөрөөдөл байгаасай" гэж хүсдэг. Мөрөөдлөө шууд үгээр дэлгэрэнгүй илэрхийлээд байдаг нь цөөхөн ч мөрөөдөлтэй, зорилго, тэмүүлэл, эрч хүчийг "нэвт ханхлуулсан" хүүхэд залуус олон байгаа нь сайшаалтай. Тэднээр бахархахын сацуу хоцорчихгүй хөл нийлүүлэн алхах, хамтдаа ихийг бүтээх, тэднээс түрүүлэх эрмэлзэл байдгаа нуух юун.
Гэвч "сайны хажуугаар..." гэгчээр сүүлийн үед сонсогдох болсон "дуу хоолой"-нуудыг сонсоод байхад нэг л биш ээ. Мөрөөдөл, зорилго, зорилт алийг бүү мэд зөвхөн л "хилийн чанадад гарах", "том хаус", "хаймар жийп", "царайлаг охин", "мөнгөлөг, өнгөлөг залуу", "шоу", "санхүүгийн дэмжлэг" гэх мэт хэллэгүүд их дуулдах юм. Арай тэдгээр нь "мөрөөдөл" нь болчихсон "тууж" яваа юм биш биз дээ гэж сэтгэл эмзэглэмээр, харуусмаар. Хэрвээ энэ машин чиний "мөрөөдөл" юм бол түүнийхээ төлөө юу хийх вэ? Арай ямар нэг ивээн тэтгэгч, санхүүгийн дэмжлэг, элдэв буруу аргыг ашиглахаас яаж зайлсхийх вэ? Энэ зүйлээ өөрийн болгож авчихаар мөрөөдөл чинь биелчихнэ. Ингээд мөрөөдөл чинь зогсчих хэрэг үү? Дараа юу хийх вэ? Өөр илүү том ямар нэгэн эд зүйлст шунаж "шунал нь ихдсэн шулам" болох нь уу? ч гэж асуумаар санагддаг(гэхдээ асууж байсангүй). Мөрөөдлөө олж харах уудам талыг эдгээр "жижиг зүйлс"-ээр нүдээ тагласанаас болоод харж чадахгүй болчих вий дээ.
Томоохон тэмүүлсэн тэмүүлэл, зорилготой, түүнийхээ төлөө зүтгэдэг, шинэ содон зүйлсэд дурладаг, санамсаргүйгээр "Миний мөрөөдөл бол гурван давхар байшин" гээд үг унагачихсан, жинхэнэ мөрөөдөл нь зорилгодоо хүрсэний дараа тийм байшинд үр ачаа тойруулан амар сайхан жаргах суух, өөрийн нууцхан авьяасаа хөгжүүлэхэд ихэнх цагийг зарцуулахаар төлөвлөсан байж болох. Гэхдээ "МӨРӨӨДӨЛ" гэдэг энэхүү эрхэм үгийг хаа хамаагүй цаг зуурын зугаа цэнгэл, гал усны аюулд хэврэгхэн эд зүйлсээр дамжуулж илэрхийлээд байх нь зохимжгүй санагдаж байна миний хувьд. Энэ бичлэгийг минь уншиж байгаа эрхэм анд та ч гэсэн өөрийхөө мөрөөлийн талаар илэрхийлж гаргаж байсан үг хэллэг, өөрийн мөрөөдөл хоёрыг харьцуулаад нэг эргэцүүлж бодоод үзээрэй. Магадгүй өөрийхөө талаар бусдад буруу ойлголт төрүүлээд явсан юм биш биз?
Хүн мөрөөдөхөө зогсоход амьдрал нь ч бас зогсдог.
Магадгүй мөрөөдөл нь тэргүүн баян болох байгаад, түүндээ хүрэхийн тулд элдэв буруу арга хэрэглэж "хүн чанар"-аа гээсэн, нэгэнт мөнгөтэй болсон болохоор мөрөөдөл нь зогсон дураараа цэнгэж, түүндээ үл ханан бусдын амьдралаар тоглох "хөрөнгөтөн" "томчууд"-ыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Тэдний замналаар орохыг хүсэхгүй байгаа бол одооноос өөрийгөө "гээлгүй" явах, мөрөөдлөө "томсгож", нүдээ нээн алсыг харж эхэлцгээе.
Мөрөөдөл биелдэг юм...
гэсэн энхүү алдарт үгээр үгээр төгсгөе.
Мөрөөдлөө олцгоо! Мөрөөдөцгөөе! Мөрөөдөл рүүгээ тэмүүлцгээе!
15 comments:
Минийх лав Амар амгалан байх . Нээээээх сайхан Голын эрэг дээр байшинтай тэнд бүх холболт байдаг интернэт г.м Загасанд явж ном уншсан шээг байж байх юмсан
dreams come true!
@Od:
Амар амгалан амьдрах сайхан. "Зүлгэн дээр гэрээ бариад Зүгээр л нэг амьдрах юмсан..." гэдэг шиг.
Гэхдээ залуу хүмүүс бид одоохондоо "зүгээр" амьдарч болохгүй, хийх бүтээх зүйл их байна, Харин зорилгодоо хүрч, хийх зүйлсээ хийж дууссаныхаа дараа зүгээр л нэг амьдрангаа хоббигоо хөөх юмсан :D
@Duurnee:
Тийм ээ, Мөрөөдөл биелдэг юм :)
Баярлалаа, :)
Сайхан шинэлээрэй энэ нийтлэлийг чинь дараа уншая :p
Интэрнэт байхад ажил байж л таараа хэхэ
Хүний амьдрал хүссэн хэмжээгээрээ л урагшилдаг. Харин тэр хүсэл нь мөрөөдөлд хөтлөгддөг юм. Хэр хол бас дээр нь том мөрөөдөлтэй байна. Тэр хэмжээгээр хол бөгөөд томоор амьдрах болно. Күнз хэлэхдээ " Өөрийн хашаанд байгаа хунгар цасаа харахгүй байж, хөршийнхөө дээвэр дээрхи цасанд санаа зовох" гэдэг шиг өмнөх замаа харахгүй өөр зүйлд самуурч байгаад утга төгөлдөр амьдрал бус урвуу хамааралтай байгалийн жамыг баталчихвийдээ залуусаа. Мөрөөдөл дүүрэн, мөнх бус амьдралын ялагчид байцгаая.
@etvgen:
Сар шинэдээ сайхан шинэлээрэй :)
@Od:
Интернэт миний амьдарлын салшгүй нэгэн хэсэг, орлогын эх үүсвэр болж чадаж байгаа хэдий ч гэр бүл, дотны хүмүүстэйгээ харьцах харилцаа, халуун дулаан уур амьсгалаас "хумслаад" байх шиг санагддаг. Сэтгэлдээ төлөвлөсөн ажлуудаа амжуулж, эх орон, ирээдүй хойчыхоо төлөө юм хийж хүн болж төрснийхөө ид хавыг гайхуулчихаад уран бүтээлийн мөр хөөгөөд "даяан" хиймээр л байна шүү, Гэхдээ тэр болтол хийх бүтээх ажил их байна даа.
@Frank:
Тийм ээ, үнэхээр сайхан хэллээ. Мөнх бус амьдралд ялагчид байцгааж, ирээдүй үр хойчдоо итгэл найдварыг төрүүлцгээе.
Умшив. Хүний мөрөөдөл тэр хүнийхээ бодгааль чанар, дотоод ертөнц, мэдрэмж дээр тулгуурлан үүсэн хөгжиж, хувьсан өөрчлөгдөж байдаг. Харин зорилго гэдэг нь өөр зүйл. Хаус, хаммер мөрөөдж болно, түүн дотроо суун явж байгаагаар төсөөлж, түүнийг өөрийн мэт мөрөөддөг байж болно. Магадгүй тэр мөрөөдөл нь тэр хүний хувьд хэзээ ч биелэх боломжгүй зүйл байж ч мэдэх юм. Бас хүн бүр эрх чөлөө, амар амаглан, оюун ухааныг мөрөөдөх албагүй, учир нь тэд мөрөөдөж буй зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрсэн байх ёстой. Жишээ нь чиний амар амгалан, эрх чөлөөг мөрөөдөх мөрөөдлөөс чинь илүүтэйгээр тэр хүн хаус, хаммерийг мөрөөдөж байж ч болно, илүү ач холбогдолтойгоор, илүү учир шалтгаантай ч байж болно. Түүнийгээ хэн ч хэлэхгүй, хэлэх ч боломж байхгүй. Учир нь хүн бүр өөр шүү дээ ;) Магадгүй мөрөөдөл гэдэг үгийг Ганаа Мартин хоёр миний ойлгож байгаагаас арай л өөрөөр ойлгодог бололтой :P
Гэхдээ лаг нийтлэл болжээ. Чи энүүгээрээ нэг илтгэл тавиач.
Хүн бүрийн дотоод ертөнц өөр, хүн бүр өөр мөрөөдөлтэй гэдэгтэй санал нэгдэж байна, гагцхүү өөрөө өөрийгөө олсон цагт л сая тухайн үед мөрөөдөөд байгаа зүйлийхээ мөн чанарыг таньж эхэлнэ. Гэхдээ Frank-н сэтгэдлийн нэг уншаад хэлэх гэсэн үгийг бодоод үзээрэй. Юун түрүүнд миний бичсэнийг үгүйсгэх, батлах гэж бүү яар, өөрийгөө сонс, бүү зугтаа ;)
Юуг ч мөрөөдөж болно гэхдээ түүндээ хүрэх гэж өрөөлийгөө, бүү зовоогоосой, (хөдөлмөрлөхийг зовлон гэж ойлгож болохгүй шүү) ;)
...хүүхэд залуусын маань сэтгэлийн угт "мөрөөдөл бий", түүндээ хүрэх чадал бий гэдэгт итгэдэг...
Энэ үг сайхан болжээ. Хүн бүрий үзэл бодол, өөрийн гэсэн бүтэцтэй, зүй тогтолтой. Тэр нь бас далрхлаатай, түүний хажуугаар нүх сүвтэй. Хүнд мөрөөдөлдөө хүрэх хүч чадал бий гэж байна. Тэгвэл хэн нэгний мөрөөдлийг өөртөө ашигтайгаар эргүүлж чадвал тэр хүний ундарч дуусашгүй эрч хүчийг ашигтайгаар ашиглаж болох нь. Яруу илтгэлчид, агуу байлдан дагуулагчид хүн бүрд нийтлэг байдаг тэр л нүх сүвийг олж, хүмүүсийн хүсэл мөрөөдлийг нэг зүгт чиглүүлж чаддаг. Яг л SQL injection шиг.
Бас хүн мөрөөдөж болно, харин мөрөөдлдөө хүрэх гэж тэмцэж, зүтгэж эхэлвэл тэр нь зорилго болох хувирна.
Франк мүүний комментийг умшлаа. Үнэхээр санал нэг байна. Энэ бол яг л харьцангуйн онол шиг E=mc^2 :P Хэчнээн том зүйлийг хүсэж мөрөөднө, түүнрүүгээ зорьж тэмүүлнэ төдий чинээ өчүүхэн үйл хэргүүдийн хажууд агуу үйл хэргийг бүтээдэг. Ингэлээ гээд хүн бүрийг агуу зүйлийг бүтээ гэх нь утгагүй. Гэвч үнэ цэнэийг нь ойлгоогүй том мөрөөдөл, зорилгын хажууд учир шалтгааныг бүрэн ухамсарласан өчүүхэн жижиг мөрөөдл илүү үр дүнд хүргэх нь мэдээж.
зүгээр л баярлалаа найз минь...би өөрийгөө дэлхийн дэндүү жижигхэн хэсэг гэдэгтээ нэг мэдсэн бүүүр итгэчихсэн,эвлэрчихсэн байна.харин чиний бичсэн энэ нийтлэл сануулж өглөө.
дахин нэг удаа мөрөөдөлийнхөө талаар эргэцүүлхэд хүргэсэн сайн пост болжээ ! :) анх удаа блогоор нь зочиллоо
Би далайгаар аялмаар байна.
Анонимд:
Далайгаар аялахад чөлөөтэй шүү дээ :)
их сайхан санагдлаа хүн өөртөө хэдий чинээ том мөрөөдөл тавина тэр хэмжээгээр амжилт болоод сайхан амьдрал хүлээж байх болно шүү гэж хэлэх гэсэн юм
Post a Comment
Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)