Шар айрагны бөглөө буюу Бизнес тоглоом - 1

Жаахан байхдаа шар айраг, 100-гийн ундааны бөглөөг давтаж хавтгайлаад тэдгээрийгээ асар олноор нь гарын алган дээр хурааж тавьж байгаад дээш шидэн алганы ар тал дээр буулгах, түүнийгээ дээш шидэн нэгийг ч унагаалгүй барьж авах гэх мэт өвөрмөц үзүүлбэр үзүүлж байгаа хүүхдүүдийг харан алмайрч зогсдогсон. Гэвч удалгүй шар айрагны бөглөө нь үзүүлбэрийн хэрэгсэл төдий байхаа больж хосгүй "үнэт цаас", "валют", бизнес тоглоом болж хувирсан билээ.

1999, 2000 оны үед хэсэг хугацаанд бага ангийн "бацаан"-уудын дунд элдэв шар айрагны бөглөө үнэд орон "Хүрээ"-гийн бөглөө 10₮, "Жаахан Дулмаа"-гийн бөглөө 30₮, "Tiger"-ийх 250₮ гэх мэт ерөнхий ханштай, тэр ханшны дагуу бөглөө хоорондын "ханш" нь хэлбэлзэж байдаг тогтолцоо бий болов. Харин 100-гийн ундааны бөглөөг хог хэмээн үзнэ. Багш маань хичээл хийхгүй тоглох хандлага гарахаас сэрэмжлэн нэгжлэг хийж хураахад харуусан жинхэнэ гол харлана гэдэг л болно шүү дээ хэхэ. Хааяа ангийн охидууд гэрээсээ ч юм уу ганц шинэ бөглөө авчирч биднийгээ "спонсорлож" гялайлгана :P. Аа бас нэг хэсэг Cafri, Cass гэх мэт шар айраг зах зээлд олноор худалдаалагдах болсоноор тэдгээрийн бөглөө нь бидний зах зээлд олноор орж ирсэнээс болж ханш нь унаад хөөрхөн "инфляци" явагдаж байв.

Ардчилсан нийгэмд өсч торнисон бидэнд л тэгж тоглох боломж олдсон байх. Социализмийн нийгмийн үед бол хөрөнгөтний үзэл суртал нэвтрүүллээ гээд олон хүмүүсээс "алган боов" хүртэх байсан биз.

Тоглоомын дүрэм маань бол их энгийн. Бөглөө барьсан 2 тоглогч ээлжлэн ханад цохин ойлгох ба нөгөө тоглогч нь мөн адил шидэж нөгөө хүнийхээ буулгасан газраас нэг төө радиус дотор буулгаж чадвал ялагч болж тэр "валют"-аа хожно. Харин урьдчилан тохиролцсоны үндсэн дээр өөр өөр "валют"-уудын ханшны харьцааг тооцож үзээд өндөр ханштай нь хэд хэдэн удаа хэд хэдэн удаа "амилах" эрхтэй болох жишээтэй. Үүнийг багагүй физик тооцоолол, ур чадвар, мэдрэмж, зарим тохиолдолд аз хэрэгтэй.

Анги маань өдөр ордог, гүнзгийрүүлсэн сургалттай анги, орой 8, 9 цагаас нааш тарахгүй учир хичээл эхлэхээс цаг гаруйн өмнө очиж бизнес тоглоомоороо тоглоно доо. Сургуулийн гадна талаар хүүхдүүд жинхэнэ язганаж байна шүү дээ тэр үед. Яагаад бизнес тоглоом гэж нэрлэсний учрийг энд тайлбарлая. Дээр дурдсанчлан өөрийн ур чадвараар тоглох ихэнх хэсэг байхад эвдэв шоо гэх мэт зүйл авчран цэвэр азанд тулгуурласан "казино", бэлэн мөнгө, бөглөө хоорондын ханшийг тодорхойлон худалдаалах "валютын ченж"-үүд ч тэр дунд ажиллаж, "олигархи" томчууд нь өөрсдийн дураар "үнийн хөөрөгдөл явуулж" зах зээлээр тоглоно. Аа бас санаа нийлсэн хэдэн хүүхдүүд "хөрөнгө оруулалт" хийгээд "банк"(Хадгаламж зээлийн хоршоо ч гэж нэрлэж болох юм) үүсгэн нэгэндээ хариуцуулаад хадгаламж, зээлийн үйлчилгээ, түүнээсээ ашиг олох хэсэг ч байна. Манай хэдэн найзууд нийлж банк босгосон боловч "банкны захирал" маань өөрөө идэж шамшигдуулсан уу, өөр бусдад "найдваргүй зээл" олгосон уу яасан банк маань "дампуурч", багагүй хохирол амсч байлаа хэхэ. Харин дараа нь жинхэнэ итгэлцэл бүхий хэлсэндээ хүрдэг найзууд нэгдэж "хөл дээрээ боссон". Дараа нь хичээлдээ шамдахаар шийдэн тэр бизнесийг орхисон санагдана.

Сайн харвал өнөөгийн зах зээлийн нийгмийг тэр чигээр нь жижигсгээд тавьчихсан байгаа биз. Манай найзууд бид тэр үед нэг их удаан тоглоогүй ч тэндээс багагүй зүйлсийг тэндээс сурч авсан гэж боддог. Жаахан хүүхдүүдэд эдийн засаг, бизнесийн ойлголтуудыг их сургуульд үздэг шиг онолоор бөмбөгдөөд амжит олохгүй нь тодорхой. Тэгэхээр зөв чиглүүлж өгөөд тоглоомын аргаар сургавал хичнээн үр дүнтэй болох нь дээрх түүхээс шууд харагдаж байгаа байх. Монопол гэх мэт хөлөгт тоглоомууд үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын жинхэнэ давуу талыг ойлгуулж чаддаг. Ингэж бизнес тоглоомоор наадаж өссөн хүүхдүүд бүгд том бизнесмэн болохгүй байж болох ч зах зээл, мөнгөний үнэ цэнэ, хөдөлмөрийг мэддэг болж төлөвших зүйн хэрэг. Тэгэхээр аав ээжүүд минь хүүхдүүдтэйгээ багаас нь бизнес тоглоомоор тоглуулж байгаарай :)

10 comments:

Дүүрнээ said...

Би тэр хананд ойлгодогт нь лаг байж билээ хэхэ,

Gansukh B said...

Чадварлаг тоглогч байж дээ, миний хувьд "бизнес" талаас нь илүү сонирхож тоглож байлаа :)

Jasper said...

Хэхэ мань бол юун тэгэж бизнэсс сонирхох кк. Бизнесс гэдэг үгийг сонсоочгүй. Харин байрных дундаа бол нэг хэсэг цахиур цахилуулдаг нэгэн явлаа :P Хомбодох гэж их ярьдаг байсандаа кк. Гоё бичлэг байна. Мааш сонирхолтой хирйнээ дурсамжтай кк

etvgen said...

Шүүрнэ, үлээнэ бөглөө ч сайхан байж дээ. Багадаа өдөржин түүсэн хэдэн бөглөөгөө орой алх барьж байгаад давтаад аав ээжид дандаа загнуулдаг байж билээ. Ихэнхдээ өөрөө үйлдвэрлээд бусдад алддаг байж тэгэхлээр би бараа бүтээгдэхүүнийг зах зээлд гаргадаг байж :p гоё бичлэг байна.

Мөнхбаатар said...

"Бүхнийг дийлэгч" гээд бөглөөний тухай дам яриа байдаг байж билээ. Жаахан байхад итгээд л ховор сонин бөглөө тааралдвал энэ нөгөө "бүхнийг дийлэгч" нь байх гэж боддог байж билээ :D

zandra said...

hehe estoi medmeer yum geech.ter uedee medsen bol bi ch shuud bogloochin bolsoon.sain ch saihan ch bichleg bna.
nadad togsgoliin ene 2 oguulber ih taalagdlaa."Ингэж бизнес тоглоомоор наадаж өссөн хүүхдүүд бүгд том бизнесмэн болохгүй байж болох ч зах зээл, мөнгөний үнэ цэнэ, хөдөлмөрийг мэддэг болж төлөвших зүйн хэрэг. Тэгэхээр аав ээжүүд минь хүүхдүүдтэйгээ багаас нь бизнес тоглоомоор тоглуулж байгаарай :)"...
heden jiliin omno horongotnuud hemeegdej bsn baruunii huuheldein kino,bidnii yas mahandaa shingetel sonsoj humuujsen "teneg iwan" 2-n yalgaa chne ene shuu dee.

Gansukh B said...

@Xacaa:

Баярлалаа :)

@Etvgen:

Тэр хэдийгээ ч жинхэнэ нандигнана шүү дээ, Ер нь тэр "валют"-наас болж зодоон болох шахдаг байсан тал бий шүү :P

@Мөнхбаатар:

Хамгийн "том" нь "Бүргэд" гэж бөглөө байдаг гэж сонсч байсан барьж үзээгүй, харин түүний дараа орох "Дэлхийн босс" гэдэг бөглөөг гартаа барьж, өмчилж үзсэн хүн шүү би :D

@Zandra:

Хаха, мэдсэн бол ч "том бизнесмэн" болох байж дээ :)
Бидний аав ээж, өвөө эмээгийн бага нас, бидний өссөн цаг үе бүгд өөр үүнээс болж үзэл бодол ч өөр байгаа нь анзаарагддаг шүү

zandra said...

harin tiin,chamaas l bolj bgaan.chi nadad erthen heleed togluulj bsn bol bi yu bolloo gj end ingeed suuj bdiin.hahahahaha

orchlon said...

хєєх тийн нээх их бєглєє давтуулаал,, солилцоол(( наймаалцаал,, бєглєє л олдовуу гїй юу аваад цуглуулдаг байсышд,, хэхэ, бид нар бол голдуу ундааныхаар л тоглодог байсан,, доторх цагаан резинийг нь хуулахаар янз янзын зурагтай,, нээх гоё,, тээл минийх ийм ч дутаж,, тийм ч нэмэгдэж гээл,, нэг хэсэг бараг 300 хїрж байсымдаг
тэр бїхнийг дийлэгч нтр эж ёстой сонсож байгаагїйн байна,,
тїхх монополь тоглох аймар дуртайшд,, аав дандаа хождог.. тээл мєнгє нтрээ алдахаар жинхнээсээ алджыгаам шиг муухай царайлаал,, тєлбєртєй газар буучих вий гээл,, ёстой байж суужийгаам чинь

Anonymous said...

тоншихдоо намайг барах хүн одоо ч тоотой л байгаа байх

Post a Comment

Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)