Хайр → Мөнхийн хайр

"...Хайрлан хайрлахгүй юм бол
Халуун зунаар ч хайрын цэцэг хагдардаг юм шүү..."
"...Энхрийлж энхрийлэх юм бол
Хайруу өвлөөр ч хайрын цэцэг дэлгэрдэг юм шүү..."
Жанцанноров гуайн хөгжмийг нь бичсэн "Би чамд хайртай" киноны дууг сонсож байгаад дээрхи мөрүүдийг нэлээд анзаарч сонсоод жаахан сууж бодов. Хайрын тухай шүлэглээгүй зохиолч, дуулаагүй дуучин тун цөөхөн байдаг болов уу. Гэхдээ ингэж бусдад сургамж болохоор, гүн гүнзгий утга агуулгыг хөндсөн нь цөөхөн тун цөөхөн санагдана.

Ажаад суухад мөнхийн хайр дурлал байдаг эсэх, амьдрал хайр мөнгө хоёрын алин дээр тогтдог талаар хүмүүс нэлээд маргадаг, хүн бүр энэ талаар өөр өөрийн үзэл бодолтой, байр сууриа илэрхийлдэг. Гэхдээ энэ удаад би уншсан сонссон зүйлсийг өөрийн бодол руу хөрвүүлэн бичиглэхээр оролдов.

Ховорхон тохиох, дурлалт хосуудын “хамтын бүтээл” болох “хайр”-ыг цэцэгтэй зүйрлэвэл цэцгэнд үржилт шимт хөрс, ус, агаар, гэрэл, илч дулаан хэрэгтэй байдгийн адилаар “хайрын цэцэг”-т харилцан ойлголцол, итгэл, хүндлэл, хүлээцтэй байдал, хүнд хэцүү үед бие биенээ сэтгэлзүйн хувьд дэмжих, өөрөө ч мэдэлгүй гаргах алдаанаас сэрэмжлүүлж гэтэлгэх, нэг үгээр хэлбэл чин сэтгэлийн харилцаан дээр тогтдог мэт. Хоорондын үл ойлголцол, зөрчлийг цэцэгний хатаж эхэлж буй навчтай зүйрлэвэл, тэр “өвчилсөн” хэсгийг цааш тархахаас өмнө тасдаж авах  харилцаа хэмээх “хайч” хэрэгтэй буюу.

Гэвч энэ чин сэтгэлийн харилцааг амьдрал дээр хэрэгжүүлдэг нь хэр олон бол?

Эхний үед үлгэрийн амар сайхан төгсгөл мэт, бие биенээс өөр юу ч үл бодогдох сайхан үе байдаг л байх. Харин хэсэг хугацааны дараанаас хайртыгөө “өмчлөх” үзэл, “дундуур жороолох илжиг” хардалт гэх мэт “дайсан”-ууд гарч ирнэ. Аа тийм, “дундуур жороолох илжиг”-үүд нь тухайн хүний хамгийн дотны, итгэл даасан гэгддэг хүмүүс дундаас гарч ирж болдог учир хайртдаа үл итгэх, эргэлзээ, хардалт хэмээгдэх таагүй үр дагавар гарч ирдэг бололтой. Тэгээд элдэв хов жив, ятгалга олж сонссон хүн яаж хэвийн байж чадах вэ, дотроо шаналж, учир битүүлэг ааш авир гаргаснаар хамгийн сайн харилцаж байх ёстой хайртыхаа сэтгэлд эргэлзээг мөн төрүүлж орхино. Энэ нь хоорондын харилцаанд ан цав үүсгэх нэгэн хөшүүрэг мэт.

Өссөн орчин, олж авсан хүмүүжил, төрөлхийн зан авир бүгд адилхан, нэг хүн шиг бодож сэтгэж, үйлдэл гаргадаг хүмүүс гэж байхгүй болохоор өөрийхөө сул талыг анзааралгүй хажуудах хүнийхийгээ л их анзаардаг байх. Хамтдаа урт хугацааг даван туулж бие биеэ илүү танихын хэрээр нэг нэгнийхээ дутагдалтай талуудыг олноор ажиглаж эхлэх үед тэдгээр сул талуудаас болж нэгнийгээ шууд шүүмжлэн буруутгах, “хэрүүлийн алим” болгохын оронд хүлээцтэй тайван хандаад ярилцах нь хамгийн зөв шийдэл байх. Ер нь өөр өөрөөр сэтгэж, өөр өөр өнцгөөс хардаг хүмүүс хамт байх нь харилцан ярилцсаны үр дүнд зөв шийдвэр гарах тулгуур гэж би хувьдаа боддог.

Ер нь бичээд байвал нэлээд сунжрах шинжтэй. Хамгийн гол нь хосууд маань бие биедээ итгэл, урам хайрлах үг хэлж, хазгай гишгэж буруу алхам хийхээс хамгаалж, халамжилж байж гэмээнэ “хайрын цэцэг”-ээ илч гэрэл, хөрс усаар тордож Мөнхийн хайрыг хамтдаа бүтээх нь дамжиггүй. Бас амьдрал мөнгөн дээр биш харилцаагаар тэтгэгдэн хайран дээр тогтдог юм шүү. Монголын нэрт зохиолч Ч. Лодойдамбын

Сайхан хайр байдаг юм шүү, олдвол алдаж болохгүй

гэсэн энэ эрхэм үгээр бичлэгээ өндөрлөе. Бүх хосууддаа аз жаргал хүсье!

20 comments:

Gansukh B said...

Жаахан хүүхдээрээ байж нэг их амьдралын туршлагатай хүн шиг юм биччихлээ, за яахав. Гэхдээ энэ миний хувийн бодол л юм шүү :)

aarii said...

zueeree, goyo bolj :)

Boldkhuu Batbaatar said...

Миний дүү том болжээ. Хэхэ.

Gansukh B said...

@aarii:

Баярлалаа :)

@Болдхүү ахад:

Дүү нь нээрээ том болж уу? :D
Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа :)

Jasper said...

Ихэнх зүйл дээр санал нийлж байна. Гэхдээ санал нийлэхгүй зүйл байна шүү. Учир нь юм бүхнээс болгоомжилж, яг ингэхгүй байх ёстой гэсэн дүрэм үгүй гэж боддог. Сайхан бичжээ. Санал нийлж байгаадаа баяртай байна, бас чамайг ийм бодолтой байгаад баярлаж байна ;)

Boldkhuu Batbaatar said...

Манай нэг багш: "Халуун хайр ердөө 2 жил үргэлжилдэг гэж эрдэмдэт баталсан" гэж байсан санагдана. Тэгэхээр нөгөө алдарт Ромео Жулетта хоёр 3 жилийн дараа нэгнийхээ төлөө үхэх талаар бодохоо ч больчихсон байж магадгүй болж таараад байгаа юм.

Gansukh B said...

Xacaa-д:

Баярлалаа. Ихэнх зүйлс дээр санал нийлж байгаад дахин баярлалаа.

Болдхүү ахад:

Эрдэмтдийн судалгаа зөв ч байж магад, буруу ч байж магад. Дээр бичсэн шиг үзэл бодол, тэвчээр, чинь сэтгэлийн харилцааг бий болгож чадаагүйгээс болж хайраа хөргөдөг ч байж болох юм.

Гэхдээ би өөрөө тэр "халуун" хайр дурлалтай учраагүй багшийн үгэнд шууд няцаалт хийж чадашгүй нь ээ :)

Зулаа said...

Уншсан чинь энэ сананд орчихлоо кк..:D

"...Чи зохиосон дуу бүхэнд нэжгээд ХАЙР гэсэн үг орох ёстой гэж
Чанга дуугар хэлсэн . Хайр гэсэн үгтэй дууг хүмүүс хамгийн их сонсож байна...
Чиний хэлсэн бүхнийг чинь БУРХАН гуай бид бүгдийг биелүүлдэг
Чамд хэлэх нэг зөвлөгөө байна: ~ ЧИ БИТГИЙ ХУЦ..."

Uyanga Tsoggerel said...

Мөнхийн хайр байдаг эсэхийг энэ биеээрээ бүрэн туршиж байж л дүнэлт гаргахаас нааш одоо болж байгаагаар дүгнэлт хийх нь бүрэн нотолгоо болохгуй л дээ. Хайрыг зөвхөн ариухан, нандинхан, энрхийхэн, зөөлхөн гэж л харахыг хүсвэл тэр хэзээ ч өнөөх мөнхий гэдэг тодотголоо хадгалаж чадахгуй. Бүх юмны тэнцвэртэй байдал бүрдсэн цагт сая мөнх орших нөхцөл бүрдэнэ гэдэгчлэн хайр бас байж ядмаар, зовлонтой, тарчлаантай бүхэнтэйгээ хамт орших ёстой байх. Өөр нэг газар гялалзах чамин чулууг эрэлхийлэхээсээ өмнө өөрт байгаа эрдэнэсийнхээ үнэ цэнийг мэдэрч, нандигнаж чадсан цагт л хайр гээч нь жинхэнэ мөнхийн болох байх даа

Gansukh B said...

Зулаад:

Баярлалаа.

Бурхан дуу болгондоо ХАЙР-ыг оруул гэж хэлээгүй ээ. Энэ бол зөвхөн Галсансүх найрагчийн шүлэг бичих онгодын илэрхийлэл.

Харин бурхан "Хүн бүр хайрын баяр баясал, уйтгар гуниг, жаргал зовлонг мэдэртүгэй" гэж чанга дуугаар зарлигдсан байж магадгүй шүү.

Уянга эгчид:

Би өөрөө биеээрээ туршаагүй хэдий ч мөнхийн хайрыг хамтдаа бүтээгээд насны нар нь хэвийж байгаа ухаантай сайхан хүмүүсийг алийг тэр гэхэв. Тэднийг хараад "Мөнхийн хайр байдаг л юм байна" гэсэн бодол төрсөн удаатай. Гэхдээ тэдний амьдаралын зам дардан байсан гэж хэлэхгүй, таны хэлсэн байж ядмаар, зовлонтой, тарчлаантай бүхнийг туулсан, өөрт байгаа эрднэсийхээ үнэ цэнийг мэддэг хүмүүс юм гэж боддог.

Сэтгэгдэл үлдээж саналаа солилцсонд баярлалаа :)

lkhama said...

Мөнхийн хайр гэж байдаг байхаа. Тэгээд зөвхөн хосууд л мөнхийн хайрыг бий болгодоггүй байх. Бүтээгүй ч гэсэн мөнхөд хайрласан хүн байдаг тухай уншиж байсаан. Эндээс http://bolor-erdene.blog.banjig.net/post.php?post_id=346571 . Хайрын тухай мэддэг юм шиг ярихад нас балчирдах учраас яг тийм ийм гээд хэлчихэж чадахгүймдаа. Ямарч л байсан хүн бүр энэ тал дээр өөр өөрийн гэсэн бодолтой л байдаг байх.

Gansukh B said...

Лхамаа-д:

Баярлалаа,
Биеэр үзээгүй байж болох ч мэдэхэд илүүдэхгүй :P

FnaticSase said...

Мэдээж хэрэг хүн болгон тодорхой өөрсдийн гэсэн бодолтой байгаа байх, яг "Мөнхийн хайр" байгаа эсэхийг нь би ч бас мэдэхгүй л байна. Мммм тэр Уянга гэсэн хүнтэй нэлээд санал нэгдэж байна.

Тэртээ алс байх эрдэнэсийг хайхад
Тэр нь өөрт нь байсан энгийн зүйл байдаг тохиолдол байдаг шүүдээ

zandra said...

bi suuliin ued ooriigoo zurhgui yum bolii gj bodood ooroosoo ih aij bas ichij bga...humuusiig haraad bhd yamarch ataarhmaar gal haluunaar durlaj hairladiin.harin bi bhgui...bi hairiig heregtsee l gj boddog.magadgui gal haluun durlaad hairlaad irwel oor boloh l bh l daa.ghdee medkuu ee. =((

orchlon said...

итгэл,, хїндлэл гээд л чухал байх,, гэхдээ їнэхээр бие биендээ хайртай бол аяндаа єєрєє цэцэглэх байхаа, хайр [гэж бодов],, тийм бол гоё,,
яг єєрийн биеэр їзээгїй болооор гайхаж л байна,, хэхэ

Anonymous said...

Uneheeriin saihan bichleg oruuljee ganaa amjilt

Anonymous said...

Genen Uyanga egchiig end jaal ashiglaj,mungutei bolj avaad l orhiod yawna duu gej

zaya said...

goy boljeeeeeeee....
neeren unendee amidral chine hair dr ch bish mungun dr ch bish...hariltsaan dr togtdog bh shuuu...
bas neg negendee bas uursdiin ireeduidee itgeh itgel

Gansukh B said...

Амьдрал харилцаан дээр тогтдог биш, харилцаагаар тэтгэгдэн хайран дээр тогтдог юм аа :)

Anonymous said...

Хамгийн эхний коммент-д: "Түрүүлж ургасан чихнээс, Сүүлд ургасан эвэр урт"
Таалагдлаа Баярлалаа.

Post a Comment

Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)