"Secret"

Тайванын алдарт уран бүтээлч Jay Chou-н зохиолыг нь бичиж, найруулж, гол дүрд нь тоглосон "Secret" уран сайхны кино 2007 онд гарснаасаа хойш азийн орнуудад багагүй амжилт олж, шилдэг кино, шилдэг киноны хөгжим, шилдэг компьютер график төрлүүдээр цөөнгүй шагнал хүртжээ.

Tamkang ахлах сургуулийн хөгжмийн ангид шинээр шилжин ирсэн Jay нэртэй хүү урьд сонсож төгөлдөр хуурын ая сонсоод хуучин хөгжмийн өрөөнд орж ирэн хөгжмийн ангид сурдаг Rain хэмээх нууцлаг охинтой танилцсанаар үйл явдал эхэлнэ. Энэ цаг үеэс л тэд бие биедээ татагдан дотносч Jay-г анх сургуульд ирэх үед тоглож байсан аяыг Rain Jay-д зааж өгөөд энэ зохиолыг хөгжмийн хуучин өрөөний төгөлдөр хуур дээр тоглохгүй байхыг аминчлан захидаг.

Нэгэн таагүй үйл явдлаас хойш тэд уулзалгүй 5 сар өнгөрч, төгсөлтийн тоглолтон дээр Jay Rain-г олж хараад тоглолтоо орхин гарч уулзан ангидаа хүлээж байхын захисан хэдий ч эргээд гарч ирэхэд Rain байхгүй, Rain-г хэн ч хараагүй болохыг мэдээд бага зэрэг гайхширан ангидаа орж суусны дараа ширээн дээр нь Rain-ий бичсэн үгс тодрон гарч ирж цөөн хэдэн үгээр "chat"-лсны дараа ямар нэгэн ер бусын зүйл болоод байгааг Jay мэдэрнэ. Ингээд Jay Rain-ий гэрт очиж ээжтэй нь уулзаж, Jay-н аавтай авхуулсан Rain-ий зургийг аваад аав дээрээ очиж нэгэн түүхийг сонсоод үйл явдлын ээдрээ тайлагддаг(Jay-н аав нь тэр сургуулийн багш).

1979 онд (киноны үйл явдлаас 20 жилийн өмнө) тэр сургуульд Rain охин сурч байсан ба Rain нэгэн нууцыг багшдаа (Jay-н аав) ярьсан нь бусад хүнд солиотой мэт санагдахаар зүйл байв.

Нэгэн өдөр Rain сургуулийхаа хөгжмийн өрөөнд бэлтгэл хийж байгаад хуучин төгөлдөр хуур дотроос "Secret" хэмээх зохиолын нотыг олоод тоглосны дараа огт өөр цаг үед (1999 он) шилжин ирсэн ба түүнийг Jay-с өөр хэн ч олж харж чадахгүй болохыг олж мэднэ. Ингээд 20 жилийн зөрүүтэй цаг үед амьдарч байгаа хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болсоноо багшдаа хэлж, "Secret"-ийн нотыг, мөн өөрийхөө хэлсэн зүйлсийг хэнд ч хэлэлгүй нууцлахыг хүсдэг. Гэвч багш нь нууцыг хадгалаагүйгээс болж үеийхнийхээ хүнд дарамтанд орж, сэтгэцийн эмгэгтэй болсон хэмээгдэн Rain сургуулиа орхисон аж.

Энэ тухай ярьж дууссаныхаа дараа Jay-н аав "Secret"-н нотыг Jay-д үзүүлэхээр гаргаж ирээд нугалсан багахан хэсэгт хүүгийх нь нэрийг Rain бичсэнийг үзээд 20 жилийн өмнө чухам юу болсоныг яг одоо юу болоод байгааг ойлгоно. Яг энэ үед сургуулийхаа хуучирч муудсан барилгыг гүйцэт нураахаас өмнө цаг хугацааг шилжүүлэгч төгөлдөр хуур дээр "Secret"-г тоглохоор яаран очиж бульдозерийн цохиурт зохигдохоос хэдхэн агшны өмнө тоглож дуусдаг. Ингээд 20 жилийн өмнөх цаг үед нэг мөсөн очиж(төгөлдөр хуур эвдэрсэн учир эргэж ирэх боломжгүй), Rain-тэй танилцан сургуулийхаа 1979 оны төгсөгч болсон нь гэрэл зурагнаа тодоос тод харагдаж байгаагаар төгсөнө.

Уг киноны хувьд зохиол, найруулга, зураг авалт, технологи бүгд сайн, маш нарийн деталиудад ч өөлөх зүйл бараг үгүй тун сайн бүтээл болж чаджээ гэж дүгнэхээр санагдсан. Киног анх үзэхэд 1979 онд арилгагч үзэг байсан эсэх, 20 жилийн зөрүүтэй байхад үе байж яагаад аж байдлын ялгаа гараагүй байна вэ гэж шүүмжлэхээр санагдсан ч арилгагч үзэг нь 1951 онд бүтээгдсэн, Tamkang ахлах сургууль нь 100 жилээр яригдах баялаг түүхтэй, уламжлалт хэв маягийг хадгалсан, мөн энэ киноны зохиолч, найруулагч, гол дүрийн жүжигчин Jay Chou-н төрөлх сургууль болохыг олж тогтоолоо :D

Хөгжимлөг, гэгээлэг, романтик, фантастик кино таалагддаг бол энэ киног үзэхэд илүүдэхгүй шүү :)


Дүрүүд:
  • Jay Chou - (Ye Xianglun Jay)
  • Kwai Lun-mei - (Lu Xiaoyu Rain)
  • Anthony Wong Chau-sang - (Xianglun’s father)
  • Alice Tzeng - (Qing Yi Sky)
  • Devon Song - (Abao Bob)
  • Huang Junlang - (Alang Lance)
  • Zhan Yuhao - (Yu Hao Howe)

14 comments:

Frank said...

Гайхалтай. Сэтгэл хөдлөлдөө автаад кануг хайхаар явлаа.

sanakae said...

Энэ азийн сэтгэл хөдлөлтэй их гоё кино болсон.

Azaa said...

ene yostoi goyo kino bn lee... ali deer uxej baisiin,, xezee neg sain tuguldur xuur togoldog xun bolno..

Gansukh B said...

Megaupload дээрээс татах линкийг оллоо. Нууц үг нь: vt

http://www.megaupload.com/?d=JZ0Q8ZMX
http://www.megaupload.com/?d=ILFX8URE
http://www.megaupload.com/?d=VN01MQEE
http://www.megaupload.com/?d=JVSVDNFD
http://www.megaupload.com/?d=PUM5AZIV
http://www.megaupload.com/?d=P3ZABQWX
http://www.megaupload.com/?d=8C1MQDHR
http://www.megaupload.com/?d=DMRPADV0
http://www.megaupload.com/?d=8UELTKU6

Anonymous said...

yaanaa minii uzej bsan kino bna shd.... air goy ntr:P setgel ih hudulsun shuu...nananaa ay ntr ni laitai ..
ene kinog uzeed harin uilsn biluu yaasan bilee:P

Gansukh B said...

@Frank_moon: киног олоогүй бол надтай холбоор барьж байгаад авч болно шүү :D

@sanakae: Харин тийм, үнэхээр гайхалтай, сэтгэл хөдөлгөж чадах бүтээл болсон байна лээ.

@Azaa: Заавал төгөлдөр хуур сайн тоглодог хүн болоорой :)

@Yomega-L: Уйлуулдаг кино биш болохоор уйлаагүй байх аа :P

Anonymous said...

Say uzlee unen dajgui kino bna geech ;)

Alta said...

Zuragtaar uchigdurhun garch bsiin
busgui: Чи надад таалагддаг gej ireed l durliitel haraad bsn. tegsged solichihson chn unuudr ene kinonii tuhai bichsn 2 ch blog bichleg unshiw.

Gansukh B said...

@Xocoo: Дажгүй кино гэж үнэн үг шүү :)
Сайхан хөгжмөөр "зодож" хийсэн кино. Классик поп хөгжим сонирхдог бол бүр их таалагдах байх :)

@Pigi: Зурагтаар үзэж байхдаа "энэ ямар ичгүүргүй охин бэ?" гэж бодоод сувгаа сольчихсон хэрэг үү? :P
Тухтай сууж, задалж шинжилж үзвэл "ямар гоё кино вэ" гэж бодох байх аа ;)

Alta said...

хэхэ, арай ч үгүй ээ.

Anonymous said...

uzsen gehdee aldag onog haraad suugaad bsan bolhoor sian oilgoogui. odoo olj uznee

Gansukh B said...

http://www.mediafire.com/?y5m2hizkyzg Киноны OST цомог нь

Jerry said...

Төгөлдөр хуурын туулан их гоё...

Anonymous said...

Хамгийн гое хэсэг нь тэр 2-ийг тоглож байхад багш нь орж ирснээ яах аргагүй 4 гар тоглосийм даа гээд гайхдаг тэ

Post a Comment

Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)