
Хүн төрөлхтөн дайн тулаан, зэвсэгт тэмцлийн дунд мянга мянган жилийг үдэж, энх тайван, амар амгаланг хүссэн сэтгэлээ шингээн энх цагийг авчрах эрэлхэг зоригтой, дайчин баатруудын түүхийг үеээс үед амаар, бичгээр дамжуулан хэлэлцэж ирсэн байдаг. Эрт цагийнх нь үлгэр домог, туульс болж бидэнд уламжилж ирсэн байдаг бол, орчин үед "супер" баатруудын түүх, комик, кино зохиол үзэгч олны мэлмийг баясгах болжээ.
