Tuesday, June 29, 2010

"My Piano (For Horowitz)"

Солонгосын найруулагч Kwon Hyeong-jin-ын 2006 оны бүтээл My Piano (Horobicheu-reul wihayeo).

Vladimir Horowitz шиг алдар нэр нь олонд дуурссан төгөлдөр хуурч болохыг мөрөөдөж явсан ч хөгжмийн өндөр боловсролыг эзэмшихэд хүрэлцэхүйц сургалтын төлбөрийг төлөх боломжгүйгээс хүссэн өндөрлөгтөө хүрч чадаагүй төгөлдөр хуурч Kim Ji-su өөрийн жижиг урлангаа нээж, хүүхдүүдэд төгөлдөр хуур заах сургалтыг явуулж эхэлнэ. Нэгэн санамсаргүй тохиолдлоор хэзээ ч үг дуугардаггүй, дүрсгүйтэж, хэрэг тарьж явдаг Kyung-min хэмээх өнчин хүүг хооллож, хувцаслаж байх амлалтыг эмээд нь өгдөг. Энэ үеэс хойш Kyung-min төрөлхийн гайхалтай авьяасыг олж анзааран, түүнийг төгөлдөр хуур тоглох арга барилд сургаж, Kyung-min-ы чадвар томоохон хөгжмийн мэргэжилтнүүдүүдэд үнэлэгдэж эхэлнэ.

Kyung-min-ы эмээг бие барсаны дараа хүүг Ji-su өргөж авч болохоор, тэд бие биедээ ээж хүү шиг дассан байсан хэдий ч Kyung-min-ы ирээдүйг бодож нэгэн найзыхаа зөвлөсний дагуу сайн багшид даатган гадагшаа сургуульд явуулна. Харин хэдэн жилийн дараа Kyung-min хүү алдартай төгөлдөр хуурч болж, өөрийн бие даасан тоглолтоо хийж, тоглолтыхоо төгсгөлд өөрийн амьдралд чухал нөлөө үзүүлсэн нэгэн хүнд (Ji-su ) зориулж баярлаж талархсан сэтгэлийн үгээ илэрхийлээд Schumann-ы Traumerei аязыг багшдаа зориулж тоглосноор кино төгсөнө.



Солонгосын Драма төрлийн нэг ангитай, сэтгэл хөдөлгөсөн үйл явдлаар дүүрэн, гэгээлэг хөгжимлөг, хөгжмийн гоо зүй, уран нарийныг үзэгчдэд мэдрүүж чадахуйц бүтээл болсон гэсэн хувийн зүгээс дүгнэлт өглөө.

3 comments:

  1. Татаж авч үзэхийг хүсвэл дараах линкээр ороод татаад аваарай.

    RAR-г задлах нууц үг: uploaded-by-ghiengame

    CD1
    http://rapidshare.com/files/14283257/900.4.MyPiNo.06-PosTX.1.Ghiengame.part1.rar
    http://rapidshare.com/files/14285299/900.4.MyPiNo.06-PosTX.1.Ghiengame.part2.rar
    http://rapidshare.com/files/14287145/900.4.MyPiNo.06-PosTX.1.Ghiengame.part3.rar
    http://rapidshare.com/files/14289197/900.4.MyPiNo.06-PosTX.1.Ghiengame.part4.rar
    http://rapidshare.com/files/14291226/900.4.MyPiNo.06-PosTX.1.Ghiengame.part5.rar
    http://rapidshare.com/files/14293345/900.4.MyPiNo.06-PosTX.1.Ghiengame.part6.rar
    http://rapidshare.com/files/14295394/900.4.MyPiNo.06-PosTX.1.Ghiengame.part7.rar
    http://rapidshare.com/files/14296657/900.4.MyPiNo.06-PosTX.1.Ghiengame.part8.rar
    CD2
    http://rapidshare.com/files/14298615/900.4.MyPiNo.06-PosTX.2.Ghiengame.part1.rar
    http://rapidshare.com/files/14300626/900.4.MyPiNo.06-PosTX.2.Ghiengame.part2.rar
    http://rapidshare.com/files/14302630/900.4.MyPiNo.06-PosTX.2.Ghiengame.part3.rar
    http://rapidshare.com/files/14353536/900.4.MyPiNo.06-PosTX.2.Ghiengame.part4.rar
    http://rapidshare.com/files/14354411/900.4.MyPiNo.06-PosTX.2.Ghiengame.part5.rar
    http://rapidshare.com/files/14355418/900.4.MyPiNo.06-PosTX.2.Ghiengame.part6.rar
    http://rapidshare.com/files/14356296/900.4.MyPiNo.06-PosTX.2.Ghiengame.part7.rar
    http://rapidshare.com/files/14356866/900.4.MyPiNo.06-PosTX.2.Ghiengame.part8.rar

    ReplyDelete
  2. Киноны хөгжмүүд: http://www.megaupload.com/?d=X7PCZ1R2

    ReplyDelete
  3. fun88 | 2021 Best Play & Bonus | New UK Online Casino
    Fun88 is a 더킹카지노 fun online casino offering a range of gaming options for all types of people 퍼스트카지노 to enjoy. fun88 vin All of these games are streamed for a fee. You'll find

    ReplyDelete

Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)