Thor (2011)

Хүн төрөлхтөн дайн тулаан, зэвсэгт тэмцлийн дунд мянга мянган жилийг үдэж, энх тайван, амар амгаланг хүссэн сэтгэлээ шингээн энх цагийг авчрах эрэлхэг зоригтой, дайчин баатруудын түүхийг үеээс үед амаар, бичгээр дамжуулан хэлэлцэж ирсэн байдаг. Эрт цагийнх нь үлгэр домог, туульс болж бидэнд уламжилж ирсэн байдаг бол, орчин үед "супер" баатруудын түүх, комик, кино зохиол үзэгч олны мэлмийг баясгах болжээ.

20-р зууны дунд үеэс Америкаас эхлэн дэлхий дахиныг та бидний мэдэх Hulk, Spiderman гэхмэт олон комик(зурагт) цуврал зохиолуудуудаара байлдан дагуулсан Marvel студийн уран бүтээлүүдийн нэг Thor комик зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн уран сайхны киноны дэлхийн нээлттэй зэрэгцэн Монгол улсад 5-р сарын 6-ны өдрөөс эхлэн Тэнгис кино театрт нээлтээ хийлээ. Америкийн алдарж жүжигчин, кино найруулагч Kenneth Baranagh найруулж, Chris Hemsworth, Natalie Portman, Tom Hiddleston, Anthony Hopkins, Stellan Skarsgаrd нарын гол дүрд нь тогложээ. 150сая долларын өртгөөр бүтсэн энэхүү кино нь дэлгэцийн уран бүтээл, компьютер график, 3D технологийн гайхамшгийг шинэ хэлбэрээр мэдрүүлж чадсан гайхалтай бүтээл болж чаджээ.

Энэ ертөнцийг энх тайвныг сахиулж чадсан Асхардын хаан Один өөрийн хаан ширээг өөрийн хоёр хүүгийн нэг Тор-т шилжүүлэхийг хүссэн ч Торын ухаангүй, омогтой зан нь Одиныг хилэгнүүлж, Торыг дэлхий рүү цөлөхөд хүргэнэ. Тор дэлхий дээр ирж, энгийн хүмүүсийн дунд амьдарч, судлаач эрдэмтэн Жэйн хэмээх бүсгүйд сэтгэл алдарч, хүн төрөлхтнийг, хайртай хүмүүсийнхээ төлөө тулалдаж эцгийхээ хаан ширээг залгамжилж чадах ухаалаг нэгэн болж төлөвшинө. Один хаан олон жилийн өмнө дайтаж явахдаа дайснаасаа өргөж авсан хүү Локи нь Торын эзгүй, Один хааны бие муудсан хойгуур хуйвалдаан зохиож, хаан ширээг залгамжлахаар санаархаж байсан ч Тор эргэн ирж энэ бүхнийг таслан зогсооно.

Энэ киног 3D-ээр, каст(Уран бүтээлчдийн нэрс)-ыг гарч дуустал үзэхийг хувийн зүгээс аминчлан захих байна. Хэрэв та хэзээ нэгэн цагт уудан огторгүй, одот ертөнцөөр элин халин нисэхийг хүсч байсан бол тэр мэдрэмжийг 3D технологи танд тэр мэдрэмжийг өгөх болно. Заавал үзээрэй :)

0 comments:

Post a Comment

Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)