"Eat, Pray, Love (2010)"

Ихэнхи хүмүүст эрт орой хэзээ нэгэн цагт "Би хэн бэ?", "Юуны төлөө амьдарч явна вэ?", "Өдийг хүртэл хийж бүтээсэн, олж авсан бүхэн минь яг юуны төлөө юм бэ?" асуултыг өөрөөсөө асуух үе тулгардаг байх.

Элизабет Гилбэрт бүсгүй мэдлэг боловсрол, ажлын амжилт, алдар нэр, эд хөрөнгө гээд хүн бүхний хүсээд хүрч чаддагүй амжилт хүрсэн "азтай" нэгэн. Гэвч өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаагаа мэдэрч, хэрхэн энэ байдлаас гэтэлж "өөрийгөө олох" төлөөр бурхнаас хүртэл асууж үзнэ.