Sunday, December 27, 2009

Шинэ жилийн мэнд!

Найзууд аа, шинэ он!!! Өнгөрч буй 2009 оныхоо азгүйтэл, таагүй дурсамжуудыг мартаад, амжилт бүтээл алдаа оноогоо дүгнэж цэгнээд, ирж буй 2010 ондоо эрүүл мэнд, сэтгэл санаа тэнүүн, төлөвсөн ажил бүхнээ давуулан биелүүлж, оргилсон их амжилт, үр бүтээлтэй, аз жаргал, баяр хөөрөөр бялхаж явахыг хүсэн ерөөе.
ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ!

Tuesday, December 22, 2009

Цаг ашиглалтын талаар хэдэн үг

Хэд хоногийн өмнө твиттер дээр @Zoloogg дүүтэй залхуурлын талаар ганц хоёр твийт хийсний дараа нэлээд хэдэн жилийн өмнө, намайг 5, 6-р ангид байхад ангийн багш маань цаг ашиглалт, амжилт, үр бүтээлийн талаар талаар "лекц" уншсан маань санаанд санаанд ороод энэ нийтлэлийг бичихээр болов.

Monday, December 14, 2009

Эхлэл

За ингээд өөрийн дураар сараачиж байх блогийг нээв. Өмнө нь хэд хэдэн блогийн author байсан боловч тэдгээр маань дагнасан чиглэлтэй блогууд байсан ба өөрийн дураар, үзэл бодлоо бичиж байгаагүй юм байна. Цаашид өөрийн дотоод сэтгэл, үзэл бодлоо энэхүү блог дээрээ нийтэлж байх болно. Та бүхнийг блогийн маань идэвхитэй уншигч байж, сэтгэгдэл үлдээж байх болно гэдэгт итгэж байна. Баярлалаа.